15. Wrong

1.5K 128 22
                                    

Зохиолчийн талаас:

Жонгүг хүүхдээ алдсанаа мэдээд Хэбин рүү яарах хэдий ч түүнд огт хайргүй гэдгээ энэхэн үедээ ухаарах шиг.

   "Хэбин! Зүгээр үү?" гэхэд нь Хэбин  шууд л тэвэрч аваад уйлж эхэллээ.

   "Жонгүгаа уучлаарай! Гэхдээ надад чамд хэлэх зүйл байна."

  "Юу тэр вэ?"

   "Энэ миний салсан нөхрийн хүүхэд. Тийм болохоор хоёулаа жаргалтай амьдарцгаая." гэж хэлэхэд нь Жонгүгийн зөөлхөн царайнд шууд л уур хилэн ил болох нь тэр.

   "Юу? Чи тоглож байгаа байлгүй дээ! Чүэ Хэбин хүний амьдралыг ингэж сүйрүүлж хаячхаад одоо бүр? Надад дахиж битгий үзэгдээрэй!" хэмээн хатуухан хэлчхээд гаран одов.

  Яаж мэдэх билээ? Өөрийнхөө л хариуцлагыг үүрэх гэсэндээ хамгаас их хайрладаг эхнэр, хүүхдээ хаясан байхад.

  Жонгүг хэр баргийн урсгаад байдаггүй нулимсаа урсгасаар И Ён руу галзуу юм шиг гүйж эхэллээ.

  Тэдний бие биен рүүгээ соронзонгийн эсрэг хоёр туйл шиг татагдах гол шалтгаанд Жонгүг И Ён-д, И Ён Жонгүгт хайртайдаа гол утга учир нь оршино.

  Магадгүй И Ён хэзээ ч Жонгүгийг уучлахгүй байх. Гэвч түүний хайртай гэх тодотгол хэчнээн сийчсэн ч зүрхэнд нь халуунаар тамгалагдсан байсан юм.

Миний талаас (И Ён):

  Согжинтой хэт дотно байгаад хэрэггүй гэж болсон тул хэд хоног ажилдаа ч явалгүй хүүхдээ хараад байж байгаа минь энэ байв.

  Гэртээ хийх ч зүйлгүй, хааяахан нэг нулимс дуслуулсаар өдөр хоногийг өнгөрөөх хэчнээн хэцүү гэж санана.

Ийнхүү бодлыг минь таслан хаалга хүчтэй нүдэхэд би очин нээтэл миний хамгийн их хүлээсэн тэр хүн орж ирээд намайг тэвэрсэн юм.

Гунигтай, цөхөрсөн, нулимстай, гашуун бас хайр дүүрэн тэврэлт!

𝑴𝒚 𝒉𝒖𝒔𝒃𝒂𝒏𝒅'𝒔 𝒍𝒊𝒆𝒔 | S2 jjk.Where stories live. Discover now