22. Let's forget

1K 156 31
                                    

Өнөөдөр эмнэлэгт цаг авсан өдөр байсан тул Жонгүгтай хамт эмнэлэг рүү хөдөллөө. Бид хүүгээ аав ээж дээр нэг хэсэгтээ үлдээх болсон бөгөөд энэ хугацаанд би эрчимт эмчилгээнд орох болсон юм.

Жонгүг машинаасаа буухдаа гарнаас минь атгаж байсан ч би гарыг нь тавиуллаа. Бид эмчийн өрөө рүү ороход эмч Жонгүг руу нухацтай харж байлаа.

   "Нөхөр чинь үү?"

   "Тийм ээ."

   "Сэтгэлзүйн эмчийн хувьд нөхрийг чинь гарсан нь дээр гэж бодож байна."

   "Хамт байж байж болохгүй юу?"

   "Хүсвэл болноо."

Эмч эхлээд надтай биш Жонгүгтай ярилцаж эхэлсэн юм.

   "И Ёноос чиний талаар бүгдийг сонссон. Тэгэхээр хоёулаа дараа тусдаа ярилцсан нь дээр байх."

   "З-за."

   "Одоогоор И Ёны өвчний хувьд хүндрэх шатандаа явж байгаа. Тэгэхээр хэзээ ч хамаагүй чамайг очоод алчихаж чадна гэсэн үг. Бас энгийн байдалдаа очсоны дараа өвчин нь хөдөлсөн үедээ юу хийснээ санахгүй байх магадлалтай."

    Энэ мэтчилэн бид зөвлөгөө болон эм бичүүлж аваад гарав. Жонгүг гараас минь чанга атгасаар миний ууттай эмийг барин алхана.

   "Уучлаарай."

   "Битгий байнга тэгж хэлээд бай! Аль хэдийн уучилсан гээд байхад..."

   "Нөхөцгөөе!"

   "Юу?"

   "Хоёулаа шууд гэр бүл болохоосоо өмнө бусад шиг үерхэж, догдолж ч үзээгүй шүү дээ. Тэр хугацаагаа нөхье."

Түүнийг ингэж хэлэхэд нь би зүгээр л доош харлаа. Учир нь би хүсэхгүй байсан юм. Энэ бүгдээс аль хэдийнээ залхчихсан байсан юм.

Жонгүг надаас болж ажилдаа ч явахаа больсон ба өдөржин гэрээ цэвэрлэж, надад тусалж байгаа. Би ийм амьдралыг кинон дээрээс эсвэл номон дээрээс л уншиж байсан. Хайранд умбаж байсан хосууд нэгнээсээ залхаж, амьнаасаа уйдаж эцэст нь цустайгаа холилдон дуусдаг. Би сэтгэцийн эмгэгтэй хүнийг ч мөн кинон дээрээс л үзэж, айж явдаг байсан. Гэхдээ эцэст нь би өөрөө сэтгэцийн эмгэгтэй хүн болчихсон шүү дээ.

Яасныг мэдэхгүй юм. Яагаад гэдгийг ч мэдэхгүй юм. Би ямар ч шалтгаангүй судсаа ханахаар ариун цэврийн өрөөнд хүйтэн ус тосож, хажууд нь хутга бэлдсэн байв. Намайг үхчихвэл Жонгүг буруугаа илүү ухаарах байх даа. Тэр миний араас харамсаад уйлах байх даа. Намайг дахиж амилуулаад хэзээ ч гомдоохгүйсэн гэж бодох байх даа. Зүгээр л тэгж бодсон юм. Тэрнийг харамсуулахын тулд. Тэр одоо ч гэсэн харамсаж байгааг ойлгож байна. Гэхдээ надад амьдрах тэнхээ байсангүй.

Арай гэж усаа дүүргээд өөрөө дотор нь орон суух төдийд нулимс урслаа. Хүүгийнхээ ирээдүйг бодсондоо тэр. Болиод зүгээр л амьдардаг юм бил үү гэж бодсон ч би аль хэдийнээ хутгаа гартаа барьсан байв. Эхний зүсэлт. Энэ зүсэлт дээр цочирдсон юм уу бүү мэд гарт аймшигтай өвдөлт мэдрэгдэж шууд л цурхиран уйлж эхэллээ. Хоёр дахь зүсэлт. Харин энэ удаа өвдөлтөд дассан бие минь тийм ч их цочирдсонгүй. Гурав дахь зүсэлтээ эхлэх гэж байсан ч хараал идсэн Жонгүг хаалга саван орж ирээд гартаа барьсан хүнсээ шалан дээр унагалаа.

"Новш гэж! Сун И Ён! Ямар новшоо хийгээд байгаа юм?"
Тэр нүдэндээ нулимстай ч ууртайгаар ийн хэлээд хутгыг минь булааж аван намайг өргөв.

"Чи өөрийнхөө бас миний амьдралыг новш болгосон."

Энэ үед би ухаан алдсан юм.

________________________
Дүрмийн дагуу би эмнэлэгт сэрлээ. Дахиад л амьсгалж байна. Дахиад л юм харж байна. Новш гэж! Би дуслаа гараасаа хүчтэй салган аваад өндийх гэхэд Жонгүг хурдхан гүйж ирээд намайг болиуллаа.

"Ч-чи зүгээр биз дээ? Үхээгүйд баярлалаа. Эсэн мэнд байгаад баярлалаа."
Тэр намайг тэврэн уйлж эхлэхэд би ч мөн зөрүүлэн тэвэрлээ. Нээрээ тийм. Тэр намайг хайрладаг гэсэн шүү дээ. Хэлж чадахгүй байгаа ч гэсэн хайртай шүү Жонгүгаа.

   Үнэхээр өөрийгөө ойлгохгүй нь. Нэг бол өөрийгөө, эсвэл нөхрөө алах гэж оролдох юм. Жонгүг намайг тэврэх үед тайвширчих юм. Дандаа л тэврэлтэнд нь хууртах юм. Шударга бус байна!

Дараагийн хэсэг 70:20

𝑴𝒚 𝒉𝒖𝒔𝒃𝒂𝒏𝒅'𝒔 𝒍𝒊𝒆𝒔 | S2 jjk.Where stories live. Discover now