Үгсийн төгөл|Min Yoongi

58 7 0
                                    

Би бороонд яснаасаа дургүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би бороонд яснаасаа дургүй.Зүгээр л шалтгаангүй дургүй.Жаахан зүсрэнгүүт нь л шүхэр бариад бөхийгөөд явж байдаг.

Өглөөний 6 цагийн сэрүүлэг дугарахад орнийхоо хөлд сэрүүн сууж байсан би очиж унтраачихаад өөртөө кофе найруулахаар гал тогоог зүглэв.

Аяархан хэрнээ гунигтай зүсрэх бороог харангуутаа л хөмсөг зангидаж,кофегоо бутлан дээрээс нь халуун ус хийн хутгахад сайхан үнэр ханхална.

Аягатай кофегоо ууж дуусгаад дүрэмт хувцсаа өмсөн дээгүүрээ хар хүрэм өлгөж тунгалаг өнгөтэй шүхэр аван цүнхээ нуруундаа тохоод гарлаа.

Гадаа чийгний үнэр үнэртэж,бороо шиврэн орж байв.Хэсэг зогсож байснаа царайны хувирал гаргахгүйгээр бөгтийн алхаж шатаар доош уруудна.

Сургууль дээр ирсэн хойноо математикийнхаа дэвтрийг дэлгэн гурван бодлого бичээд шийдийг нь олохыг хичээж эхлэв.Ангид надаас өөр хүн алга.Цаг 7:10 минутыг зааж байна.

Бодлогоо бодон дуусгаад хэсэг ширээгээ дэрлэн нүдээ анив.Амьдрал ингээд утгаггүйгээр үргэлжлээд л байх юм гэж үү...

Хонх дугарах дуунаар сэрвэл эхний цаг орж байлаа.Саяхан эзгүй байсан анги минь хүүхдүүдээр дүүрч шуугиан сонстоно.

Цонх руу аажимаар ширтлээ.Бороо зогсоогүй байна.

Эхний цаг...Багшийн самбар дээр бичсэн 4 бодлого.Хэдий хариултыг нь мэдэж байгаа үзгээ барилгүй дэвтэрээ ширтэнэ.Юунаас болж ингэж гуниглаад байгаагаа ойлгохгүй байгаа учраас галзуурах шахна.

Аав ээжээсээ хол хэдий ч юугаар ч дуталгүй амьдарч байгаа би,яагаад ингэтлээ гуниглаад байгаа юм бол???

Багш:Мин Юнги???Та миний тайлбарласан бодлогийг ойлгов уу??

Би:Мэдээж.

Багш:Тэгвэл ангийхандаа жишээ болгож 3-р бодлогийг бодож үзүүлэхгүй юу??

Намайг юу ч анхаараагүй гэдэгт бүрэн итгэсэн математикийн багшаас шохой аван бодлогийг нь бодчихоод суудалдаа буцан суулаа.

ONESHOTsWhere stories live. Discover now