Зуны өдөр хуучирсан талхны дэлгүүрийн өмнө үс нь бууралтаж хөгширсөн өвгөн шүхэр барин зогсох ба нүүрэндээ инээмсэглэл тодруулжээ.
Харин цаанаас нь ахлах ангийн дүрэмт хувцастай охин гүйн ирж,дээр нь шүхэр бариад:Өвөө,наршчихна шдээ...Оройхон Сөүл рүү буцна,яагаад хуучин дэлгүүр ширтээд инээгээд байгаа юм???Та арай зөнж байгаа юм биш биздээ??!
Өвгөн инээгээд:Юу гэж дээ охин минь.Энэ газар их дурсамж агуулсан газар байгаа юм.Өвөө нь түүхийг нь ярьж өгөх үү???
Охин:Тэг лдээ.Юуны талаар юм??
Өвгөн:Өвөөгийнх нь амьдралын талаар.
Охин:Сонирхолтой сонсогдож байна.Эхлээд хоёулаа саравч руу явья.
Өвгөн:Тэгье ээ.
Өвгөн:За эхлэе.Өвөө нь 25 настай байхдаа эмээтэй чинь учирсан.Сөүлд их сургуулиа төгсөөд,төрсөн нутаг Гвачондоо ирж талхны дэлгүүр нээснээр амьдрал эхэлсэн юмдаа.
42 жилийн өмнө.Гвачон хот.
Төрсөн жижиг хотдоо талхны дэлгүүр нээхээр зориг шулуудсан би.Бага байхдаа ээжийнхээ талхны жорыг дор нь сурч,сайхан амттай талх хийдэг болсон юм.
Жижиг ч биш,том ч биш газар түрээслэн түүнийгээ тохижуулаад одоо зар тавин хамтарч ажиллах хүн ирэхийг хүлээнэ.
Хэсэг хүлээсний эцэст,хаалга дуугаран нэгэн охин орж ирлээ.
Охин:Сайн байна уу??Та...Энэ газрын эзэн үү??
Би:Тиймээ.Ким Согжин гэдэг.Танилцахад таатай байна.
Охин:Намайг Хан Юра гэдэг.
Би:Ажиллахаар ирж байгаа биздээ??Шалгалт өгнө шүү.
Юра:Ойлголоо.
Би:Чи хэдтэй вэ??Залуухан харагдаж байна.
Юра:20 настай.Та ч бас их залуухан харагдаж байна.
Би:Чамаас 5 насаар ах.За надад өөрийнхөө хийж чадах хамгийн сайхан амттай талхыг хийгээд үзүүлдээ.