Нар дөнгөж цухуйж байхад,гудамжаар ахлах сургуулийн гэмээр эрэгтэй,эмэгтэй хоёр хүүхэд алхана.
Еэри:Чи тэгээд үнэхээр реппер болох юмуу??
Намжүүн:Мэдээж шдээ.Миний 5 жилийн турш мөрөөдөж ирсэн мөрөөдөл шүү дээ.
Еэри:Заавал мундаг реппер болоорой.Миний төлөө,бас өөрийнхөө төлөө.
Намжүүн:Би хурдан ирнээ.
Еэригийг нүдэнд нулимс хуран:Баяртай.Сайн яваарай.Би чамайг од болоход чинь,баян болчихсон байна.
Намжүүн:За!!!Тохирсон шүү.10 жилийн дараа би од болчихсон,чи баян болчихсон уулзалдана.
Еэри:Тэгнээ...
Намжүүн түүн рүү инээмсэглэн,гар даллаад автобусанд суун хөдлөн одов.
Тэд бага ангиасаа л найзалсан сайн найзууд.
Намжүүн 12 настайгаасаа эхлүүлээд 5 жил реппер болно гэсэн мөрөөдөлтэй явж байна.Харин тэр өнөөдөр мөрөөдлөө биелүүлнэ хэмээн Еэриг Илсанд үлдээгээд өөрөө Сөүлийг зорьсон нь энэ байлаа.3 жилийн дараа:
Намжүүн 6 залуутай нийлж хамтлаг байгуулж,хамтлагынхаа ахлагч болсон.Тэд жилийн дараа дэбүт хийх учир маш их хичээж байгаа.Гэвч Намжүүн бүжгийнхээ бэлтгэлийг хийж байгаад гараа хүнд гэмтээжээ.
Захирал:Болгоомжтой байна гэж мэддэггүй хэрэг үү?!?Хэрэв ийм байдлаараа байвал чи дэбүт дээр олигтой ч бүжиглэж чадахгүй!!!Энэ хамтлаг чамаас болж нурна шүү!!Би чамайг ч тэр,тэднийг ч тэр өөр илүү чадварлаг залуусаар орлуулчихаж чадна!!
Намжүүн:Намайг үнэхээр уучлаарай захирлаа.Би...Би..Уучлаарай...
Захирлыг гарсны дараа Намжүүн газраас босолгүй уйлж эхлэв.Яагаад ийм хэцүү ирээдүйг сонгосон юм бэ...Алдар нэрийн төлөө юу??Мөнгөний төлөө юу??Хэцүү байсан ч тэвчих хэрэгтэй юмуу...
Юнги тэрэн рүү ирэн:Сонс Намжүүн.Чи бол ахлагч.Ахлагч гишүүдийнхээ өмнө нулимс унагаддаггүй.Юу ч болсон бүхнийг тэсээд тэвчээд гар.Энэ бүгд түр зуурынх.Би ч бас бүжиглэхэд хэцүү байна.Бан захирал намайг продюссер хийнэ гэсэн мөртлөө энд 3 жил бүжиглүүлж байна шд...Эцсийн эцэст энэ,бид бүхний мөрөөдөл шүү дээ.