![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. 2019 оны 12 сарын 31
Бүх хүний хувьд гэр бүл,ойр дотны хүнтэйгээ хуучин оноо үдэж,шинэ оноо угтдаг дурсамж дүүрэн сайхан өдөр.Гэхдээ...Гэр бүлгүй хүнд бол тийм ч сайхан биш л байх...Би одоогоор 23 настай.Аав ээжийгээ бага байхдаа ослоор алдаж,өнчрөн хоцорсон охин.
Сөүлийн захад байх жижигхэн байрнаасаа гаран шатаар бууж,гудамжаар алхана.Цас ч хаялж байна.
Дэлгүүр орж өөртөө жаахан зүйл аваад буцаж ирлээ.
Гэр нэг л сэжигтэй...Харанхуйд хүн хөдлөөд ч байгаа юм шиг...Үгүй ээ!!!Хүн байна!!!Би мэдээгүй царайлаад гал тогоо руугаа орон хайруулын таваг аваад баруун зүүнгүй өнөөх хөдөлсөн зүйлийг цохиж гарав.Би:ХЭН ЮМ БЭЭ ЧИ!!!ХЭН ЮМ!!!ЦООЖТОЙ ГЭРТ ЮУ ХИЙЖ БАЙСАН ЮМ!!!!АААА МУУ ХУЛГАЙЧ!!!ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДАХ ЧИНЬ ЭНЭ ДЭЭ!!!
Тэр:ЯАААЯ!!!!ХҮЛЭЭ ЛДЭЭ!!ӨВДӨЖ БАЙНА!!!КАН ДАХЁН!!!
Би:Юу???Чи миний нэрийг яаж мэдэж байгаа юм??
Тэр:Хүлээ гээд байхад...Ашшш нуруу!!!Нуруу өвчин орчихлоо!!
Би цааш яван хөшгөө нээж гэрэл оруулвал,өндөр нуруутай,тун царайлаг хулгай хиймээргүй залуу зогсож байв.
Тэр:Эхлээд танилцая!!Ким Согжин.
Би:Яаж цоожтой гэрт маань орж ирсэн залуутай мэнд мэдэж танилцана гэж бодож чадваа чи??
Тэр:Юу,танайд...нөгөө...юу лдаа...
Би:Чи хулгайч биздээ???
Тэр:Тиймээ...
Би:Юу авсан??
Тэр:Юм аваагүй ээ...Авах гэж байснаа зүрх хүрэхгүй,буцаад гарах гэж байтал чи орж ирээд...Тэгээд намайг...-
Би:Зодсон.
Тэр:Харин тийн...
Би:Кан Дахён.
Тэр:Жин.
Би:Ахх...Өнөөдөр их гунигтай өдөр байнаа...Суучих.Чамд цай хийж өгье.
Жин:За.
Түүнд цай аягалж байхдаа бодлоо.Гэрт маань зөвшөөрөлгүй орж ирсэн залууд юу ч болоогүй юм шиг цай аягалж өгч л байдаг...Ганцаардлын солио гэж..
Би:Өнөөдөр шинэ оны өдөр.Харьж гэр бүлдээ туслахгүй энд юугаа хийгээд хулгай зэлгий сэдээд явж байгаа юм?Чи ер нь хэдтэй юм?
Жин:Би 20 настай.Бас гэр бүл гэж юм байхгүй ээ.Байрныхаа түрээсийг төлөхийн тулд л...
Би:Би ч бас гэр бүлгүй ээ.Зовлон нэгтэй юм байна.
Жин:Баярын хоол бэлдэх гэж байгаа юмуу??Би туслах уу??Сайн тогооч шүү.
Би:Хүүе тэгээч!!!Хүнээс ийм үг сонсолгүй удаж шүү.
Бид хамт баярын хоол бэлдэнэ.Тэр их сайхан хоол хийх юм.Би ер нь танихгүй шахуу залуутай хамт зогсоод хоол хийж байгаагаа мэддэг юмуу үгүй юмуу...
Жин:За дууслаа!!!Одоo хоёулаа...Халуун шоколад уух болно оо!!!
Би:Ямар удаан хоол бэлдээ вээ...10 цаг болж байншд.Чи энд он гаргах уу???
Жин:Болох юмуу??
Би:Тэгье ээ.Ганцаардсан хүмүүс бие биенийхээ зовлонг нимгэлж байна гээд л ойлгочихье.
Жин:Шоколад аа уугаарай.
Бид халуун шоколад уун жаахан буу халлаа.Цаг ч бүр талийж өгч шүү.11 цаг.
Жин:Гадаа цас орж байна.Гарах уу??
Би:Хүйтэн бишүү??
Жин:Дурсамжтай шдээ.Бидэн шиг ганцаардмал хүмүүсд.
Бид гадаа гарч ирэхэд тэр зөөлөн ая тавин гараас минь хөтлөн бүжиглэж эхлэв.Ойроос харахад бүр царайлаг юмаа...Өтгөн хөмсөг,сайхан уруул,цэвэрхэн арьс,хамгийн гол нь сэтгэл татам хар нүд.
Жин:Би романтик байна уу??
Би инээн:Тиймээ.
Том том цас хаялсан шинэ жилийн орой бид манай гэрийн гадаа бүжиглэнэ...
Жаахан даарснаасаа болоод орж ирэхэд он гарахад 10 минут дутуу байв.Бид:10...9...8...7...6...5...4...3...2...1 ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!!!!
Жин:Ганцаардлаас салах болтугай.
Би:Болтугай.
Би орон дээрээ,харин тэр доор ор засан унтахаар хэвтэв.
Шөнө Дахёны амьсгал давхцан,хөлс нь бурзайна.Харин Жин юу ч хийлгүй түүнийг гунигтай царайгаар ширтэн,удалгүй нүдээ анив.
Дахёны царай хөхрөн хүйт дааж амьсгалхаа больсон байв.
Харин Жин өврөөсөө нэгэн тэмдгэлийн дэвтэр гаргаж ирээд бичиж эхлэв.2020.01.01.
Сүнс 134.
Түүнийг Кан Дахён гэдэг.24 настай.Гэнэтийн зүрхний өөрчлөлтөөс болж шөнийн 01:23am-д амьсгал хураалаа.Сүнсийг нь амжилттай авсан тул даалгавар дууслаа.Жин дэвтрээ хаан түүн рүү удаан ширтэж байгаад замхаран алга болов...
Бичээчийн тайлбар:
Жин бол тэнгэрийн элч.Тэр үхэх тавилантай хүмүүсийн сүнсийг цуглуулан,тэнгэрт хүргэдэг.Үхэхээс нь өмнө 1 хоногийг жаргалтай өнгөрөөхөд нь туслах үүрэгтэй.Харин энэ удаагийн хүн нь Дахён байв...
