Зүүд|Park Jimin

35 4 0
                                    

Өглөө эрт ээжтэйгээ муудан гэрээс гараад явлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өглөө эрт ээжтэйгээ муудан гэрээс гараад явлаа.Ядарч ядаж байхад чинь л,загнаад байх юм.
Би айж байна.Маш их...Юунаас гэж үү???Зүүднээс...
Би орой бүр аймшигт зүүднүүд зүүдэлдэг.Энэ аймшиг 6 хоногийн өмнө эхэлсэн.Эхний орой,би ганцаараа харанхуйд алхаж байлаа.Алхаад л байсан.Гэнэт л зүрхний цохилт хурдсаад,хөлс бурзайгаад би сэрчихсэн.Дараа өдөр нь,дахиад л айсан байртай алхаж байсан.Араас хөлийн чимээ намайг дагасан,тэгээд л сэрчихсэн.3 дахь өдөр нь намайг дагаж байсан хүн мөрөн дээр минь гараа тавьсан.Эргэж хартал хутга далайсан.Урьдын адил би сэрсэн.
Унтахаас айж байна...Араас дагасан хүн намайг дараагийн зүүдэн дээр яах бол гэхээс айж байна...Би унталгүй 3 хоносон.Харин ээж намайг утас оролдож,унталгүй хоносон гэснээс болж би ээжтэй марган гарч ирсэн нь энэ байлаа.

Сэрёон:Хүүе Жимин!??Чи зүгээр үү?!?

Би:Зүгээр шд.Яачихсан байна???

Сэрёон:Толинд хар.

Толинд хараад өөрөөсөө цочих шиг болов.Нүүр ам хавдаад,нүдэн доогуур харлаад...

Би:Хөөе Сэрёон...Нөгөө,чамд будагнуудаас чинь байна уу??

Сэрёон:Байгаа.

Би:Кремээ өгч тус болооч??

Сэрёон:Тэгье ээ.Ахлах ангийн 3-р ангийн сурагч хүү нүүрээ будав.

Би:Нүүрээ будах гээгүй ээ.Энийг л арилгах гэсэн юм.

Сэрёон:Чи чадах юмуу???Би түрхэж өгөх үү??

Би:Тэгээч.

Сэрёон:Юунаас болоод ингээд ядарчихсан юм???Шөнө унтахгүй байгаа юм уу??

Би:Тиймээ.

Сэрёон:Яагаад??

Би:Зүүдлэхээс айгаад.

Сэрёон:Зүүд үү???Зүүд зүгээр шдээ.Яах ч гүй.Хэсэгхэн хугацаанд бодит биш зүйл мэдрэнэ.Тэгээд сэрнэ.

Би:Бодит...биш ээ??

Сэрёон:Тмймээ.Зүүд бодит биш.Тийм учраас санаагаа амраагаад,сайхан унт.

Би:За.

Хичээл эхлэн,би өнөө орой унтах талаар бодож байв.Сэрёоны хэлдгээр ердөө л зүүд шүү дээ.

Орой тараад алхаж байлаа.Би яагаад анзаараагүй юм болоо???Зүүдэн дээр гардаг газар,миний харьдаг зам байж...Дотор айдас бүрхээд ирлээ...Зүүд биелвэл яахав??
Гал дээр тос гэгчээр айж ядаж байхад араас хүн алхаж эхлэлээ.Би ч улам хурдаа нэмсээр...

Би:УУЧЛААРАЙ!!!!НАМАЙГ ДАГАХАА БОЛЬЖ БОЛОХ УУ???

:Хүү минь.Би чамайг дагаагүй байна.Битгий ай.Миний насны хөгшин хүмүүс яав л гэж.

Би:Өө...Хашгирсанд уучлаарай...

:Зүгээр дээ.Сайхан амраарай.

Би:Та ч бас.

Эмээгээсээ өндөр настай хүнээс айсандаа ичиж бас инээд хүрэх шиг.

Ээж:Хоолоо идээрэй.

Би:За.

Ээж:Миний хүү,ойрд яагаад ядраад байгаа юм???Сургууль нь тийм их даалгавар өгөөд байгаа юмуу??

Би:Үгүй дээ,юу гэж дээ.За,хоол амттай байлаа.Баярлалаа.

Ээж:2-ч халбагадаагүй байж баярлалаа гэнэ шүү...

Орон дээрээ унан нүдээ анихад хоромхон зуур унтлаа.
Би алхаж байна...Миний мөрөн дээр хүн гараа тавиад,эргэж харахад хутгатай хүн байсан...Над руу хутгаа дүрээд гүйгээд явчихсан.
Зүүд ингээд л болоо.Гэвч...би энэ зүүднээсээ сэрсэнгүй..

Бичээчийн тайлбар:Жимин нь бодит байдал зүүд хоёроо хольдог өвчтэй.Жимин хичээлээ тараад харьж байхдаа,хутгатай алуурчинд алуулсан.Өөрөөр хэлвэл тэр хэзээ ч гэр лүүгээ хариагүй гэсэн үг.Харин үүнийгээ зүүд гэж бодсон хэрэг.

ONESHOTsWhere stories live. Discover now