2100 он:Jung Hoseok

27 3 0
                                    

2100 оны дэлхий:2027 оноос эхлээд дэлхийн хүн ам эрчимтэй өсөж,төрөлх гариг дээрээ багтахаа байж,хөрөнгөтэй мөнгөтэй танил талтай баян хүмүүс нь Ангараг гэх ганц агаартай гариг руу сүүлээ хавчин зугтсан билээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

2100 оны дэлхий:
2027 оноос эхлээд дэлхийн хүн ам эрчимтэй өсөж,төрөлх гариг дээрээ багтахаа байж,хөрөнгөтэй мөнгөтэй танил талтай баян хүмүүс нь Ангараг гэх ганц агаартай гариг руу сүүлээ хавчин зугтсан билээ.Үүнээс 73 жилийн дараа Ангарагаас сүйрч буй дэлхий рүү нэгэн удиртгал ирлээ...

'Маргааш гэхэд та нарын зүүн гар дээр улаан,ногоон хоёр толбоны аль нэг нь гарч ирэх болно.Улаан нь үхнэ.Ногоон нь амьдарна.Хэрэв таны толбо хөх өнгөтэй болвол хэн нэгэн хүн таньд амиа зориулж буй нь тэр билээ.Таныг хувь тавилан ивээг...'

Удиртгал ирсний маргааш:
Би айж байна...Зүүн гар дээрх толбоо харахаас....Хэрэв үхнэ гэвэл яахав?!

Угаалгын өрөөнд ороод тольныхоо урд зогсон гараа харлаа.Ногоон толбо байв...Би...Амьдрана гэсэн үг!!!!

Энэ баярт мэдээг дуулгахаар найзууд,найз залуу руугаа залгав.

Би:Ина??Чиний толбо???

Ина:Өө...Сара.Миний...Миний толбо улаан байнлээ.Би..Би баяртай байна.Ийм нийгэмд амьдарч байснаас үхсэн нь дээр...Харин чиний толбо???

Би:Би амьдарнаа...

Ина:Сайхан амьдраарай Кан Сара.Баяр хүргэе.Ирээдүй илүү сайхан болно гэдэгт итгэж байна.

Утас тасрав...

Би:Байна уу???Хэрин аа!!!Яагаад уйлаад...Улаан аа???Харамсалтай байна...Би юу??Би...Би дараа залгая аа.

Хэрин улаан толбо авчихаж...

Би:Жиюүн...Чи...Ямар толботой байна???

Жиюүн:Цэнхэр...

Би:Чамд...Чамд хэн нэгэн амиа шилжүүлсэн байна!!!Чи амьдрах нь!!

Жиюүн:Аав...

Би:Пак...Пак ах уу???

Жиюүн:Аав үхчихсэн...Миний өмнөөс...Одоо надад та нараас өөр түшиж тулах хүн байхгүй...Аймшигтай байгаа биз??Би дараа залгая аа Сара.

Би:Ойлголоо...

Би найз залуу руугаа залгав...

Би:Хайраа...

Хусог:Өө Сара!!!Чи яасан байна???Би амьдрахаар болсон.

Би:Юу??Үнэн үү!!!Би ч бас!!Би ч бас амьдрана!!!Ямар гоё юм бэ!!!

Хусог:Би танайх руу очлоо.

Би:За.Хүлээж байя!!

Би баяртай,бас гунигтай байна.2 найз минь үхнэ.Гэхдээ 1 найз минь,бас найз залуу минь амьдарна.

Буйдан дээрээ суун Хусогийг хүлээж байтал,ахин удиртгал ирэв.

Удиртгал:
Толбо бүх хүн дээр илэрсэн.3 хоногийн дараа устгал явагдана.

Хусог:Сара!!

Би:Хусог!!!Алив тэмдгээ харуул!!

Хусог:Энийг харалдаа!!!Ногоон!!!Би амьдарна!!!Хоёулаа энийгээ тэмдэглэх хэрэгтэй!

Би:Одоо тэмдгэлэх юм шиг харагдаж байна уу??Манай найзуудын 2 нь үхнэ гэсэн...

Хусог:Хэн??

Би:Ина,Хэрин хоёр.Уучлаарай Хусог.Миний бие муу байна.Маргааш уулзая.

Хусог намайг тэврэн үнэрийг минь уушгилан:Надад хайртай гэж хэлээч??

БиБи чамд хайртай Хусог.Маш их хайртай.

Хусог:Би ч бас чамд хайртай.Маргааш уулзацгаая.

Би:Бая..-

Хусон:Баяртай гэж битгий хэл!!!

Би:Ойлголоо.

Би гэр лүүгээ очин дээш харан хэвтэнэ.Утсанд минь мессэж ирэв.

'Танд дэлхийн хүмүүсийн амийг аварч өөрийгөө золиослох боломж байна.Хэрэв тэгэхийг хүсч байвал,толбон дээрээ долоовор хуруугаа тавиад нүдээ аниарай.Тэдний хувь тавилан,таны гарт.'

Би хэсэг бодож үзэв.Яагаад тэгэх ёстой юм??Би амьдрана,Хусог амьдарна,нэг найз маань амьдарна.Тэгэхэд өөрийгөө золиослох шаардлага надад алга.Иргэдээ дааж ядаж буй дэлхийг зовоох шийдвэр хэн гаргадаг байнаа?!

'Хугацаа дууслаа.Таныг татгалзсан гэж ойлголоо.'

Тиймээ!!Угаасаа татгалзана.
2019 оны хүмүүс 2100 оны дэлхийг их сайхнаар төсөөлдөг байсан гэсэн.Роботууд бүх ажлыг нь хийж,өөрсдөө амгалан тайван,дайн байлдаангүй сайхан амьдарна гэж мөрөөддөг байсан гэсэн.Гэхдээ тэдний төсөөллийн 2100 оноос бодит байдал ондоо байгаа нь харамсалтай.

Маргааш өглөө:
Хусог өөрийнхөө өрөөнд гаран дээрх улаан толбоо ширтэн сууна...

Хусог:Сарад худлаа хэлчихсэн...Нөгөөдөр намайг үхэхэд тэр уйлах байхдаа...

Би Хусогийн улаан тэмдэг авсныг мэдсэн.Ногоон өнгийн хуулга наачихсан байсныг нь хараагүй гэж бодсон юм байхдаа...

Толбон дээрээ гараа тавин Хусогийн нэрийг гурван удаа шивнэхэд Сара үнс болон замхрав...

Хусог гэнэт толбо нь шар болсонд гайхаж,муу совин татан Сара руу залгатал тэр утсаа авсангүй.Бүх зүйл тодорхой боллоо.

Хусогийн зүүн нүднээс доголон нулимс урслаа.

Хусон:Чинийхээ төлөө жаргалтай амьдрах болноо Кан Сара.Хайртай байсан шүү...

ONESHOTsWhere stories live. Discover now