"8"

4.3K 363 15
                                    

"Тэр энд яах гэж ирсэн юм" би хумсаа мэрсээр Хусогийг юу ч юм бодон суухад нь байн байн асууна.

"Чи түүнийг Англид тонгорчихоод явсан байхад өөр яах юм"

"Хүлээ, би тэр үед зүгээр л үнэхээр их өртэй байсан надад өөр арга байгаагүй"

"Чи тэрнээс зүгээр л гуйх байсан юм мөнгө өгөөч гэж. Тэгэхгүй тийм зүйл хийчихээд чамайг энд яагаад араас ирсэн юм бол гээд байгаа чинь үнэхээр тэнэг сонсогдож байна шүү"

Түүний хэлсэн үнэн болохоор би дуугаа хураав. Хараал ид. Хараал ид гэж. Хараал идсэн Тэмин.

"Баригдах чинь цаг хугацааны л асуудал. Нэг бол гэрээсээ битгий гар би байдлыг ажиглаад хэлье. Азаар тэр чиний жинхэнэ нэрийг мэдэхгүй"

"Тэрэнд миний зураг байдаг миний нэрийг олж чадахгүй байна гэдэг түүний хувьд боломжгүйг бид мэднэ"

"Тэгээд өөр яаж гээд байгаа юм. Би чамайг хамгаалах гэж байж болох ганц аргаа л хэрэглэж байна. Эсвэл гэрийнхэндээ өөрийгөө ямар гээчийн хүнтэй орооцолдож байснаа хэлж хөөрхий аав, ээжийгээ зовоонгоо Тэминээс зугтаж дэлхийг тойрон аялаж болох юм"

____

Хичээлдээ явахгүй байгааг минь гэрийнхэн мэдчих аюултай тул яг л хичээлдээ явж буй мэт дүр эсгээд дээвэр дээрх агуулах руугаа орлоо.

Бодсон шиг чинь олон зүйлс энд байхгүй  бас харанхуй бишээ. Энэ өрөө тэр чигтээ хуучнаараа байв. Бяцхан гүнжийн өрөө. Хаа сайгүй охидын тоглоом, ягаан өнгө. Цаг гаруй сууж байгаад аав ээжийг гарах үед үйлчлэгчээс нуугдан хувинд ус дүүргэн алчуур саван аваад дээш гаран ажлаа эхлэв.

Цэвэрлэх хэрэгтэй бүүр тоосонд дарагдчихаж.

Бүтэн 3 хоногийг дурсамжаар дүүрэн өрөөнд, үлдсэн 2 хоногийг өрөөндөө тааз ширтэн уйдаад байсан болохоор огтхон ч хэрэглэдэггүй sns хаягуудаа ч идэвхитэйгээр хөтлөн авдаггүй утсаа хүртэл хүн залгах болгонд аван их л найрсагаар өнгөрөөсөн гэхэд болно. Тэминий хүмүүс ойрд харагдаагүй гайгүй байх гэсэн болохоор өнөөдөр хичээлдээ явахаар болж түүнтэй сургууль дээр тааралдахгүй байхыг хичээж байв. Юмыг яаж мэдхэв Хусогийг  дагуулахаар хүн тавьсан л байж таараа.

Сургууль руу орж байх үедээ би уур, зэвүү хоёр зэрэг хүргэмээр дүр зураглал олж харлаа. Энэ одоо мэдрэл муутай юм байхдаа.

Тэюун яагаад одоог хүртэл бяцхан явдалтай энэ хүүхэнтэй байгааг би ойлгохгүй л байна шүү. Тэдний нүдэнд өртчихгүйхэн шиг явахыг хүссэн ч нэрийг минь өнөөх хүүхэн дуудав.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now