"41"

3.8K 318 20
                                    

Би хаанаас эхлэхээ бодон зогсож байхад хаалга нүдэн бид ангиас гарахад хэн ч билээ нэг багш бид хоёр луу их л сонин ширтэн хоцорч тэр ч намайг хичээлд минь оруулаад тараад өрөөнд нь орж ирэхийг сануулан нүдэн дээр минь үнсчихээд явав.

Харин би хичээлээ тараад шууд гэрлүүгээ явлаа.

Би одоо хэзээдээ ийм хартай болчихов. Тэнэг зангаасаа болоод түүнийг ч гэсэн зовоогоод. Түүний аав зүгээр ч нэг надад дургүй биш намайг ийм нас залуу юмны учир ч ойлгох чадваргүй, ийм тогтворгүй болохоор л надтай тэгж харьцдаг юм байна.

Орой би гэртээ ирэн түүний царайг одоо яаж харах, хэрхэн ярилцахаа бодон сууна. Хэтэрхий олон юм болчихлоо.

Зүгээр ч нэг асуудлуудыг бага дээр нь шийд гэсэн үг байдаггүй бололтой. Эцэст нь хаанаас эхлэхээ мэдэхгүй ийм новшийн зангилаа үүсдэг болохоор л тэгж хэлсэн байж.

Хэсэг дэвэр номоо дэлгэж суусан ч анхаарал төвлөрөхгүй, утас руу л нүд гүйгээд байв. Асаах уу? Болих уу? Залгасан болов уу? Залгаагүй бол хий дэмий сэтгэл өвдөхийн нэмэрдээ. Хэдий цаг 12 өнгөрч байсан ч би гэрийн доор байх дэлгүүрлүү толгойгоо сэргээхээр алхав. Анхандаа зүгээр л кофэ авч ууя гэж бодож байсан ч худалдагчийн хойно байх тамхийг хараад би өөртэйгөө тэмцэлдэн барин нэгийг кофэтой авчихаад гадаах сандал дээр нь суулаа.

Сэрүүн орчихжээ. Арай л нимгэн гараад ирж. Аргагүйдээ 11 сар. Тамхиа асаан сарлуу хараад нэг хэсэгтээ л өөр хөдөлгөөн хийсэнгүй. Хойно чимээ гаран удалгүй биен дээр минь дулаахан пальто танил үнэрийн хамт хучигдлаа.

"Зүгээр л анх муудсан өдрөө тэвэрч аваад үнэнийг чангаар орилоод хэрэлдээд ч хамаагүй хэлдэг байж, чамаар хийхийг хүсдэггүй бүхнийг чинь хийлгэж байснаас тэр нь дээр байж"

Тэюун хэлээд хажуу сандал дээр минь суун нэрийг минь зөөлхөн дуудав.

"Тэюун аа надтай үнэнгээ хэл. Би чамаас ганцхан л юм асууна. Гуйж байна намайг битгий хуураарай" би тамхиа унтраан хэллээ.

Би "Чамд Хару бусад охидуудаас өөр санагддаг уу"

Тэюун санаа алдаад "Үнэндээ Харуг чамтай эхний өдрөөсөө л ярьж хөөрөөд байхаар нь би чамайг нэг эмэгтэй найзтай болгочих гээд л оролдсон юм. Тэр хооронд Хару ч сүүлд ирсэн болохоор надаас асуух зүйл их байгаад өрөөгөөр эргэлдсэн байх. Гэхдээ надад Хару таалагддаг. Эмэгтэй хүнийхээ талаас биш зүгээр хүнийхээ хувьд таалагддаг юм. Тэр надтай огтхон ч зураас давах гэж оролдож байгаагүй, зүгээр л хичээлийн талаар үнэхээр мэдэх юмсан гэсэн чин хүсэлтэй байдаг болохоор л би түүнд бусад хүүхдүүд шиг хандаж чадаагүй. Өөрөө ч мэдэлгүй чамд муухай сэтгэгдэл төрүүлчихлээ, зүгээр л чамайг ганцаарддаг болов уу гэж бодоод дэмий зүйл хийчихлээ"

"Би ч үнэхээр хартай амьтан бололтой, одоо байтлаа чамайг өөр эмэгтэй хүнрүү ч харуулахгүй үглэж, уурлах нь байна бурхан минь" би үнэндээ өөрөөсөө ичиж байсан юм.

Тэюун "Чамайг дууссан гэж хэлэхэд сэтгэл өвдсөн" тэр гунигтайхан инээмсэглээд тэнгэр өөд ширтэхэд нь би түүний гараас атгаад "Уучлаарай, би яагаад тэгж хэлснээ ч мэдэхгүй байна"

Тэюун "Намайг тайвшруулаач Жи-й"

Би сандалнаас босон түүний гарнаас зуурсаар удаан алхалж эхлэлээ.

Би "Үнэхээр уучлаарай, би өөрийгөө засарсан гэж бодсон ч үнэндээ хэвэндээ л байх шиг байна. Юу гэж хэлснээ бодохоор галзуурчих гээд байх юм"

Тэюун надад өмсгөсөн пальтоныхоо энгэрээс зууран өөрлүүгээ татаад нүдэн дээр минь удаан үнсэв.

Тэюун "Уйлуулсанд уучлаарай, чамайг дууслаа гэдэг үгийг тийм амархан хэлчихсэн болохоор гомдсондоо тоохгүй царайлсан юм"

"Тэгээд бас надад найз хэрэггүй ээ Тэюун аа. Надад Хусог байдаг. Тэр хэнээс ч илүү намайг сайн мэдэж бас ойлгодог. Бас надад чи байгаа шүүдээ" би хэлсээр түүний энгэрт наалдлаа.

________________

Маргааш нь би Хусогтой мөн л хооллон сууж байхад тэр нүдрүү минь харан хөмсөг зангидаад "Нөгөө нэг охиноос болсон уу, Тэюун яасан тэрэнтэй учир ургуулаад байгаа юм уу"

Би инээн толгойгоо сэгсрээд "Үгүй ээ жоохон муудалцсан юм одоо эвлэрчихсэн"

Хусог "Жоохон муудалцах төдийд Жи-й уйлаад л их үнэмшилтэй сонсогдож байна шүү"

Би "Би л буруу ойлгоод баахан галзуу хүн шиг өөрийгөө зовоочихсон юмаа"

"Энэ удаа бас л ганцаараа сууж дээ бид ярилцсаар л байна, ер нь намайг түүнтэй байхад битгий нүдэнд минь өрт" Хусог хойшоо минь харсаар хэлэхэд нь би ч бас гайхан эргэж харахад Хару хачин царайлаад цаашаа яваад өгөв.

"Чи яагаад түүнтэй ингэж харьцаад байдаг юм"

Хусог "Болдоггүй юм уу"

Би санаа алдаад "Гэмгүй хүнд шалтгаангүй уурлаад байхаар чинь л"

Хусог нэг жуумалзаад "Гэмгүй гэнэ шүү, яанадаа манай бяцхан Жи-й"

Би " юу вэ юу гэсэн үг юм"

"Жоохноо санаа зовоод хэрэггүй ээ ах нь зохицуулчихна" гээд нүдээ ирмэв.

Хусог Жи-йг явуулчихаад эргэн тойрноо ажиглан Харуг хайн зогсоно. Тэгээд хоолны тэнхимээс гарч буй Харуг харан гарнаас нь зуурсаар буланд авчираад "Би чамайг таднээс хол бай гэж зүгээр нэг тоглож хэлсэн юм шиг байна уу"

Хару "Юу гэсэн үг юм"

Хусог "Худлаа гэнэн, томоотой охин шиг аашлаад Жи-йг хуурч болох ч намайг бол чадахгүй шүү. Би чамд Тэюун, Жи-й хоёрын холбоотойг аль дээр хэлсэн байхад чи яагаад мэдээгүй юм шиг царайлаад Жи-йгийн хажуугаар эргэлдээд байсан юм"

Хару "Гар тавь, бас миний юу хийх чамд чамаагүй заюу"

Хусог "Би дахиж сануулахгүй шүү. Чамаас болоод Жи-й уйлах ёсгүй"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now