"33"

4.4K 329 22
                                    

"Хичээл тасалсан"

"Гэмтчихээд хэлээгүй"

"Утсаа салгаад алга болсон"

"Үнэнийг санаатайгаар нуун дарагдуулсан"

"Худал мэдүүлэг өгсөн"

"Чи хэдэн жилийн шийтгэл авахаа мэдэж байна уу" Тэюун худал хөмсгөө зангидан хоолойгоо хэвийн байлгах гэж хичээн хэлж байлаа.

Би цээж рүү нь түлхэн дээрээсээ холдуулан нүдээ эргэлдүүлэхэд тэр дахин дээр минь хэвтээд "Одоо юу болсныг нэгийг нь ч үлдээлгүй бүгдэнг нь ярь, би шийтгэлийг чинь хөнгөлөх болно"

Намайг юм ярихгүй байсанд тэр гараа өмдөн дотор минь хийснээр би түүний гарыг барьж аваад

"Зүгээр л тэр надтай ярилцмаар байна гэсэн, тэгсэн хирнээ намайг жоохон бас биеэ үнэлэгч шиг хормойн донтой чамайг жоохон хүүхэд сонирхоод байгаа болохоор биднийг бараг таашаал л мэдрэх гэж хамт байдаг хүмүүс гээд байсан" би хошуугаа унжуулсаар түүнд эрхлэж байлаа. Тэр бугуйг минь тойруулан үнсэв.

"Чамтай их сургуульдаа танилцсан сайн найзууд, аавыг чинь ч бас мэддэг аав чинь ч бас түүнд сайн удахгүй та хоёрыг гэрлүүлэх гэж байгаа гэж хэлсэн"

Тэюун "Би чамаас өөр хүнтэй гэрлэхгүй ээ жоохноо" түүний энхрийлсэн хоолойнд би хайлах шиг л болж байлаа.

Тэюун "Тэгээд цааш нь"

Би "Би зарим зүйлийг бас санахгүй байна би ч бас зүгээр байгаагүй л дээ шар хөдлөөд түүнийг хөгшин болохоор чамайг тоохгүй байгаа юм гээд хэлчихсэн. Ямартай ч би гарах гэсэн ч тэр намайг гаргахгүй байсан тэгээд би түүний гарнаас салах гэж байгаад санамсаргүй хүчтэй түлхээд тэр ч унах гээд надаас зуураад тэгээд л тийм зүйл болсон"

Тэюун "Харж байна уу, ингээд ярьчихаар чамд ч амар надад ч амар байгаа биздээ. Энэ огтхон хов зөөж байгаа юм биш. Үнэнийг хэлэх хов зөөх хоёр маш хол зайтай."

Намайг толгой дохиход тэр духан дээр үнсээд "Бид хэн хэн нь маш том зүйл сурлаа тийм үү"

Үнэхээр л бодсон бид ирээдүйг үнэхээр л цуг байгаагаар төсөөлж байгаа бол алдаа бүрээ мэдэн, засах хэрэгтэй юм байна гэх бодол. Өөгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Алдаа гаргадаггүй хүн ч гэж үгүй. Маргаангүй хосууд гэж бүүр ч үгүй.  Харин алдаагаа ухаардаг, засдаг, дахиж давтахгүйн тулд хичээдэг нэгэн бий.

Тэюун "Намайг өчигдөр ч тэр, өнөөдөр ч тэр тийм зүйлсийг хэлэхэд чи хяналтаа алдаагүй надтай маш тайван харьцаж байсан. Гэхдээ яагаад өөдөөс хашгачаад, алгадаад аваад ч болтугай өөрийгөө өмөөрч, үнэнийг хэлээгүй юм. Би чамайг тэнэг үгсээрээ гомдоож байхад чи болиулах хэрэгтэй"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now