"19"

3.8K 333 27
                                    

"Чи Тэюунаас салчихсан юм уу" ээж өрөөнд минь орж ирэн болгоомжлонгуй асуув.

"Тиймээ"

"Яагаад би ууг нь их найдаж байсан юм"

"Хүн ирж бас явж л байдаг шүүдээ ээжээ"

Би хамгийн сүүлд эрүүл ухаантай байсан өдрөө ээжид ингэж хэлж байсан юм. Энэ бүхэн дуусаад нилээдгүй хонож байна.

Тэмин аав ээжтэй танилцах гэж ирсэн ч тэд түүнийг гэртээ ч оруулаагүй болохоор би бухимдан Тэминийг явуулчихаад гэрлүүгээ оров.

"Та нар яачихаад байгаа юм."

Аав" Чиний сонгосон амьдрал тэгээд энэ үү"

"Тиймээ би хайртай түүнд хайртай болоод гэрлэх гээд байхад яагаад түүнийг та нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм"

"Тэр чамд хань болохгүй охин минь" аав энэ удаа намайг аргадах гэж оролдлоо.

"Та яаж мэдэж байгаа юм. Тэр мөнгөтэй маш их мөнгөтэй би жаргалтай амьдрах болохоор хурдан зөвшөөрөөд намайг энэ гэрээсээ явуулаад өг би та нартай баймааргүй байна. Би эндээс явмаар байна. Та нарыг харж чадхааргүй тийм хол явмаар байна"

"Яв, зайл тэгвэл эндээс хурдан явж үз ийм охинтой байснаас байгаагүй нь дээр" ээж минь намайг алгадаад энэ олон жилийн дараа тэсвар нь алдагдан надад хэлэв.

Би тэр дороо эргэж харан үүдээр гарах гэсэн ч сүүлийн үед гэрт эргэлдэх болсон энэ тэнэг хамгаалагчид намайг гаргасангүй.

"Өрөөнд нь оруул" аавыг хэлэхэд тэд намайг өрөөлүү минь оруулж харин би тэдэнтэй ноцолдож эсэргүүцсээр эгч араас тариа барин орж ирж байв.

Тэд намайг хоригдол шиг л байлгаж байна. Итгэмээргүй юм. Өрөөнөөс минь ч гаргахгүй цонхыг минь ч битүүлэн дотор минь давчдан өдөрт хэд хэдэн удаа өөрөө ч мэдэлгүй  хашгачиж харин тэд тариа тарин би тайвшран унтана. Өөрийн ухаангүй байх үедээ би өөрийгөө олон удаа гэмтээх гэж оролдсон ч өөрөө нэгийг нь ч санахгүй байна.

Өдөрт нэг эмч орж ирээд баахан юм шалгааж асууж байгаад гарч явна, сэтгэцийн өвчтэй гэж бодоод намайг одоо бүүр ийм эмчтэй хүртэл уулзуулж байгаа хэрэг үү?

___________

"Ирсэнд чинь баярлалаа" Жи-йгийн аавыг хэлэхэд Тэюун толгой дохьсоор ширээнээс босон явж хойно нь Жи-йгийн аав, ээж, эгч нь гунигтайхан суусаар үлдэв.

"Одоо хангалттай Жи-й"

"Одоо чи л биш шүү та нар ямар ядаргаатай юмбэ. Бүгд л яасныг минь асууна. Би угаасааа ийм хүн ойлгосон уу битгий ядаргаа болоод бай" гэрээсээ оргоод Тэминийд ирэн дөнгөж 3 дахиа л хонох гэж байхад тэр надад ингэж хэлээд юу ч хялаалгасангүй.

"Би чам дээр ирчихээд байна би одоо чинийх. Чиний ирээдүйн эхнэр. Хоёрхон мөрөөдөлтэй Тэминий нэг мөрөөдөл чинь энд сууж байна. Эхнэр чинь чамаас гуйж байна жоохныг л өгчих"

Энэ бүхэн хэд хоногийн турш өдөр шөнөгүй давтагдаж эхлэснээр Тэмин залхаж байлаа. Тэр хэзээ ч Жи-йг ийм байхыг харж байгаагүй. Тэр хэзээ ч ийм арчаагүй байдалтай байж бүүр хогийн ургамал гуйж үзээгүй. Мансуурсан үедээ солиотой хүн шиг л түүний гэрт инээж энэ тэнүүгээр хэсүүчилнэ. Эрүүл ухаантай үедээ өрөөнөөсөө ч гарахгүй хаа нэг уйлах нь сонсогдоно.

"Гэрийнхэн чинь надаас чамайг асуугаад байна. Утсаар ярь ядаж" Тэмин надад хэлэв.

"Хүсэхгүй байна"

"Чи энэ хэвээрээ байх юм бол би үнэхээр их уурлана шүү Жи-й. Чи намайг уурлахаараа яадаг гэдгийг бас юу хийж чадна гэдгийг мэднэ. Жоохон ухаан ор. Би анхааруулсан шүү"

"Чамд миний сэтгэл хамаагүй гэж чи өөрөө хэлсэн"

"Тэр үед чи ядаж л өөрийн ухаантай байсан. Чи одоо байгаагаа хардаа хүйтэн сэтгэлт Ким Жи-й хайраас болоод хог новш царайлж байна. Чи хэзээ ч хайрлахгүй гэж үргэлж хэлдэг мөртлөө яагаад түүнийг хайрлачихсан юм бэ"

"Би ч гэсэн мэдмээр байна" Жи-йгийн нүднээс нулимс урсахад Тэминий амьсгаа дээрдэн утсаа гарган чихэндээ наалаа.

"Түүнийг олоод ир ЯГ ОДОО!"

"Чи юу хийх гээд байгаа юм" Жи-й энэ удаа хоолой нь чичирхийлэн Тэмин руу харлаа.

"Хэн айж байгааг хараач. Өмнө нь хийж чадаагүй зүйлээ хийх гэж байна. Би чамд амласнаа биелүүлсэн байхад чи ч бас тэгэх хэрэгтэй биздээ. Тэр энэ ертөнцөд бидэнтэй цуг оршин тогтнож байхад чи лав солиорох юм шиг байна. Тийм үү, дугараач!"

"Ойлголоо. Тэмин аа тайван бай би ойлголоо би одоо хамаагүй дээр байх болно амлаж байна."

"Заавал намайг уурлуулах шаардлага байсан юм уу Жоси одоо эрүүл ухаанаа олоод унт"

Би Тэминд итгээгүй болохоор нэг л муу совин татаад байсан тул өрөөндөө ороод Хусог руу залгалаа.

"Намайг сонс Хусог. Яг одоо Тэюуных руу яваад түүнийг гэртээ байгаа бас зүгээр байгаа эсэхийг хараад өг гуйж байна. Юу ч асуух хэрэггүй залгаж болохгүй шүү. Зурвас бичээрэй" би түүнд хэлэх зүйлээ хэлчихээд эргэж харахад Тэмин урам нь хугарсан аятай зогсож байв.

Урам хугарсан харц. Энэ харцнаас залхаж байна. Бүгд л надруу ингэж харах юм.

"Би чамд тийм арчаагүй худалч нохойн гөлөг шиг санагддаг хэрэг үү!"

"ҮГҮЙ ЭЭ ТЭМИН АА БИТГИЙ ГУЙЖ БАЙНА"

Тэр утсыг минь булааж аваад шургуулганаас түлхүүр гарган хаалгыг минь гаднаас нь хаагаад цоожлов

Би хаалга нүдэн онгойлгох гэж оролдсон ч болсонгүй.

A/N: Та нар үнэхээр намайг найрч чадлаа өдөрт 4 хэсэг өгчихсөн байдаг шүү та нар яасан аймар юм🤣🙊

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now