"39"

3.6K 315 14
                                    

Би яг одоо гараа элгэндээ аван тэдний хоорондоо ярилцахыг харан сууж байна. Хичээл нь завсарлан тэр охин Тэюунтай уулзах бөгөөд би нүд салгалгүй тэр хоёрыг ажигласаар. Хэрвээ тэр охин Тэюун руу сээтэгнэсэн бол би ингээд хараад суухгүй л дээ. Азаар тэр охин түүнтэй огтхон ч сээтэгнэлгүй зүгээр л асуух зүйлээ асуун дэвтэртээ тэмдэглэгээ хийсээр түүнд нэг бөхийчихөөд надруу харан гараа даллачихаад гарав.

"Улирлын дундуур хүүхэд шилжиж ирдэг байхнээ " би цүнхээ чирсээр түүнрүү очин бид ангиас гарцгаав.

"Нэгдүгээр курс юм чинь" тэр хэлэн замдаа цайны цагаар уулзах талаар ярилцаад намайг хичээлийн минь ангийн үүдэнд хүргэж өгөн духан дээр үнсчихээд явлаа.

Нөгөөдөр нь намайг цайны цагаар түүний өрөөрүү явж байхад түүний өрөөнөөс өнөөх охин гарч явж байхтай таарав.

"Сайн уу" тэр хэлэхэд би хөмсгөө өргөн "Сайн энд юу хийж байгаа юм"

"Аан багшаас асуух юм байсан юм аа. Чи бас энд" гээд түүний өрөөрүү заахад би инээмсэглээд "надад ч бас асуух юм байна"

"тэгвэл дараа тааръя" тэр далласаар явж би Тэюуны өрөөрүү орлоо.

"Хаашаа явж юм идэх үү" намайг ороход тэр бэлхүүсээр минь тэврээд хаалганд наан үнсэв. Би амьсгаа авах гэж түүнийг түлхээд "Хятад хоол?"

"Болж байна, тэгээд би ажил руу явна явахаас өмнө эмнэлэг орчихоод буцаагаад хүргээд ирье"

Би утасныхаа он сарыг хараад "Мартчихсан байна шдээ, за тэгвэл хурдалцгаая"

Бид сар бүрийн энэ өдөр эмнэлэг орж цусаа өгдөг болсон юм. Хоёул ховор бүлгийн цустай болохоор эргээд төлжихөөс л хойно нэг ч гэсэн хүнд хэрэгтэй зүйл хийж байна. Тэр л энэ санааг гаргасан хүн нь. Намайг өнөөх айхтар зүйлийн дараа хагалгаа хийлгэж цусны нөөц ч дуусахад ингэж шийдсэн гэсэн.

Бид хамт хооллон, эмнэлэг ч орчихоод буцан сургууль дээр ирлээ.

"сайн юм уугаарай бие чинь тавгүйрхвэл залгаарай" тэр ингэж хэлчихээд намайг хэд хэд үнсэж аваад намайг буулган өөрөө ажилруугаа явав.

Орой 7 хүртэл хичээлтэй тул замдаа уух юм буфетнээс авчихаад гарч явахдаа өнөөх охинтой тааралдлаа

"Чи юуны анги юмбэ, ерөөсөө хичээл дээр тааралдахгүй юм. Надад чамаас өөр гайгүй таньдаг ч хүн олдохгүй нь бололтой"

Би "Би үнэндээ гуравдугаар курс л дээ"

Тэр нүд нь томрон доош бөхийгөөд "Уучлаарай, би сайн мэдсэнгүй"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now