"26"

3.9K 333 11
                                    

"Би анх удаа харж байна" намайг хэлэхэд
Жи-йгийн ээж нулимс нь цийлэгнэн миний гарт байх зургийг харан "Үнэхээр адилхан байгаа биз, тэд адилхан гэдгээ өөрсдөө мэддэг байсан болохоор үргэлж бусдыг чадаж, дэггүйтдэг ёстой адтай охид байсан"

Би Жи-йг хэрхэн дүрсгүй байсныг бодолдоо буулган инээмсэглээд "Төсөөлөгдөж байна аа"

"Тэд бүүр болздог залуусаа сольж тэднийг чаддаг байсан" бидний ярианд Жи-йгийн эгч нэмэгдлээ.

Ж. Ээж "Тэгээд өөрсдөө солигдчихоод, нөгөөдүүл нь танихгүй бол уурлана, гомдолно. Бүүр нэгнийхээ хуриман дээрээ солигдон сүйт залуу нь танихгүй бол хуримаа хийхээ болих болно ч гэж ярьдаг байсан юм"

Жи-гийн эгч хажууд ирээд "Ялгаж байна уу аль нь Жи-йг гэж бодож байна" надад ахлах сургуулийн дүрэмт хувцастай хоёр ихэр охидын зургийг харуулсаар асуув.

"Түүнийг энэ гэж бодож байна" би баруун гар талд ууртай зогсох охин зүүн талд нь инээх хоёр охиноос ууртайг нь сонгосон.

"Үгүй дээ нөгөө талынх нь"

"Бурхан минь намайг түүнийг таниагүй гэж Жи-йд битгий хэлээрэй би алуулах байх" миний үгсэд тэр хоёр инээгээд эгч нь "Сайн ажиглавал Жи-йгийн хамарны үзүүр дээр маш жижигхэн мэнгэ байдаг юм зурган дээр гардаггүй л болохоос"

Жи-йгийн ээж урд минь цай тавьсаар "Тэр Жэинийг бодвол илүү тайван бас илүү нээлттэй байсан. Ер нь манай удмынхны нэг аймшигтай чанар нь бид юу ч болж байсан болоогүй юм шиг байж чаддаг, тэвчээртэй байдаг ч бид нар дундаас Жи-й илүү шазруун, юмыг заавал эхлүүлсэн бол дуусгадаг, зөрүүд хүүхэд байсан. Бид түүнийг хэзээнээс юм бүү мэд 5,6 жилийн өмнөөс уйлахыг нь харж байгаагүй ч тэр өдөр л тэвчээр нь алдагдсан. Магадгүй тэр их жил буглагдсан сэтгэлийн хөдлөлүүд гэнэт тэгэхэд тэсрээд тэр ийм болсон гэж би боддог юм. Хэдий насанд хүрээгүй ч санаа зовж, бодож санаж, шаналах зүйл хүн л юм чинь гардаг л байсан байлгүй. Тэр болгоныг нь тоолгүй зүгээр гэж бодон ярилцаж байгаагүй нь эх хүний хувьд миний хамгийн том алдаа"

Би "Би түүнийг үнэхээр гайхалтай охин гэж хэлмээр байна. Тэр удахгүй дээрдэх болно оо би тусална амлаж байна"

"Чамд баярлалаа түүнд чамайг байгаад бид их баяртай байдаг"

______________

Жи-й энгийн тасагт шилжээд 5 хоносон ч ухаан ороогүй хэвээр. Тэдний эгч, ээж хоёрыг гэрт нь хүргэж өгөнгөө Жи-йг эмнэлэгт байх дургүй гэсэн болохоор өрөөг нь цэгцэлж хэрэг болох эмнэлгийн зүйлсийг авчран байрлуулж дууссаар эмнэлгийн зүг явав.

Эмнэлэгт дургүй охин өмнө нь бараг сар шахуу тэгтлээ удаан эмнэлэгт байсныг нь бодохоор инээд ч хүрэх шиг.

Утсаа гарган Жэхён руу залгахад тар онцын шинэ зүйл ярьсангүй тэгс ингэсгээд таслав.

Тэмин тэр оройноос хойш усанд хаясан чулуу шиг л алга болчихсон. Жи-йгээс болоод Хусог бид хоёр өөрсдийн ухаангүй байсан болохоор түүнийг тэнд нь үлдээчихээд явчихсан байсан. Төлөвлөгөөний дагуу бидэн дээр Жэхёны хүмүүс ирэх байсан ч би тэднийг ирж байхад нь зам хаалгачихсан шүүдээ.

"Тэр яагаад сэрэхгүй байгаа юм бол, чи хэлэхдээ үсрээд 3 хоног л ухаангүй байна гэж хэлсэн. Гэтэл 6 хоночихлоо"

Хэчан "Бид ажиглаж байгаа, ямар нэгэн зүйл болох л юм бол би арга хэмжээ авна санаа зоволтгүй гэж найдаж байна"

Маргааш нь Жи-йгийн ээж сахина гэсэн тул би ажилдаа эргэн орлоо. Сургууль дээр ирэн өрөөрүүгээ ороход яагаад ч юм энд Жи-й хүлээгээд сууж байх юм шиг, хонгилоор алхаж байхад булан эргээд гараад ирэх юм шиг, анги руу ороход инээгээд сууж байх юм шиг энэ жигтэй сонин мэдрэмж юу вэ? Тэр амьд байхад яагаад тэр явчихсан юм шиг ийм сонин цээж хоосон оргиод, нэг л зүйл дутуу юм шиг, нэг л дутуу амьсгаа аваад байгаа юм шиг санагдаад байгаа юм бол.

Хичээл дундуур утас дуугарлаа. Жи-йгийн ээж залгаж байсан тул би шуудхан л утсаа авлаа.

"Тэюун аа, Жи-й нэг л сонин байна. Хүрээд ирээч"

"Гарлаа" би утсаа таслаад дөнгөж орж байсан хичээлээ завсарлуулаад гүйхээрээ гарав.

Би энэ охиныг сэргэдэг л юм бол надад энэ хогийн мэдрэмжийг олон удаа мэдрүүлж байгаагийнх нь төлөө зүгээр өнгөрөөхгүйдээ.

Замдаа Хэчан руу залгасан ч утсаа авсангүй.

Эмнэлгийн хонгилоор ухаан мэдрэлгүй гүйсээр булан эргэхэд түүнийг бас түүний орыг өрөөнөөс түрсээр гарч ирж байхыг би харахдаа энэ хүртэл тэсэж ирсэн итгэл найдвар, нулимсаа зөнд нь орхиж хаялаа.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now