"38"

3.9K 317 16
                                    

Найман сар.

Бид хамтдаа дахин найман сарыг ардаа үлдээлээ. Бие биенийхээ анхны төрсөн өдрүүдийг хамтдаа тэмдэглэж, анх удаа хамт хотоос хол зугаалж зуныг гайхалтайгаар өнгөрүүлж бидний гэсэн дурсамжууд өдөр бүрээр нэмэгдэж байлаа.

Дахин шинэ хичээлийн жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрсөн ч гадаа дулаахан хэвээр намрын налгар өдрүүд үргэлжилсээр.

Гэрээс цүнх бас цаасан торонд хийсэн зүйлээ авсаар гарахад гадаа Тэюуны машин ирчихсэн зогсож байв.

"Өглөөний мэнд" би машинд орон түүний уруул дээр үнссээр хэлэн холдоход тэр намайг дахин өөрлүүгээ татан гүнзгий гэгчинь үнсэж аваад "Саначихаж хоёр хоног уулзаагүй"

Би инээгээд түүнийг машинаа асаахад нь цаасан торноос түүнд бас өөртөө түрүүхэн бэлдсэн сендвичээ гаргаж ирэхэд тэр хэдийнээ дадал болсон ёсоор амаа ангайв. Би сендвичээ дундуур нь хуваагаад түүний аманд хийж өгөөд амных нь хажууд наалдсан майнозыг нь гараараа арчин амандаа хийхэд тэр "Сахилгагүйтээд байгаарай бяцханаа"

Би хөмсгөө өргөн "Яасан юм"

Тэр амандахаа дуусган инээгээд "Яагаачгүй болог ээ, гадаа жоохон хүйтэн байна дулаан хувцасла гэж байхад нимгэн гараад ирэх юм" тэр жолоогоо барингаа надруу духаараа харан хэллээ.

"Чи ажил гээд завгүй надтай хоёр хоног уулзсангүй, орой гэртээ хүргүүлэх төлөвлөгөө минь өөрийнхөө биеийг гаргуунд гаргах байлаа"

"Одоо ажил цэгцэрчихсэн өмнөх шигээ цаг болгон залгаж юу хийж байгааг чинь асуух болно оо"

Бид сургуулийн машины зогсоол дээр ирэн түүнд юмыг нь идүүлчихээд хэсэг машинд нялуурцгааж байгаад машинаас бууцгаав.

Тэр үргэлж өглөөний цайг алгасаж байдаг болохоор би хавраас хойш түүнд өглөө болгон юм идүүлэх гэж олон арга хэрэглэж байна. Заримдаа залхуу хүрвэл Тэюун гэрт орж ирээд манай гэрийнхэнтэй өглөөний цай уучихаад цуг явна, бидний цаг таараагүй бол түүн рүү минут тутамд залгаж өглөөний цайг нь уух талаар сануулна.

Тэр ч сүүлдээ надаар хэлүүлэлтгүй уудаг болчихсон. Тэрэн шиг их бичиг цаасны ажилтай хүн өглөө, өдөр, оройны хоолоо үргэлж аль нэгийг нь алгасаад байдаг талтай болохоор би хэзээний л түүний эхнэр шиг үглэж гарна. Тэр бүрт минь намайг өхөөрдөн инээн ойлголоо гэж хэлээд л би түүний өмнө нураад унах шиг болно доо.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now