"18"

4.1K 349 25
                                    

Маргааш өглөө нь сургууль дээр ирэн Тэмин хаалга онгойлгож өгөөд уруул дээр минь үнсэхэд би түүнийг тэвэрч аваад гүнзгий гэгчинь үнсээд сургууль руу орсон юм.

Хүзүүгээ ил гаргасан цамц богино банзал өсгийтэй гутал өмсөн толинд нүдээ нэг харчихаад Тэюуны өрөө рүү орсон даруйд тэр надруу хашгарч эхлэв.

"Чи яагаад түүнтэй үнсэлцэж байсан юм гээд би асуугаад байна"

Намайг хариулахгүй байсанд тэр дахиад асуулаа.

"Дуусгацгаая" намайг хэлэхэд Тэюун өөдөөс тийм гэхийн аргагүй харцаар харав.

"Битгий тоглоод бай Жи-й" тэр надад хэлээд дараа нь хүзүүрүү минь харан уурласаар ширээнийхээ ардаас босож ирэхэд би яагаад ч юм хойшоо ухарсаар хананд туллаа.

Тэр шүдээ зуусаар үнэхээр аймшигтай хоолойгоор "Хүзүү чинь яачихсан юм"

"Тэмин ингэчихсэн юм. Би тоглоогүй Тэюун аа одоо энэ тэнэг тоглоомоо больцгооё. Би чамаас залхаад удаж байна. Тэнэг л биш бол би намайг тэгж их дорд үзэж, доромжлож байсан хүнд яалаа гэж дурлаад бүр үерхэх юм. Сүүлийн үед чамаас яаж салах учраа олохгүй тавгүйтээд, чамтай байх тухгүй байсан юм. Чамайг гэрийнхэнтэйгээ танилцуулмааргүй байсаныг одоо ойлгож байна уу? Би чамайг шаналгахыг хүссэн юм. Надад ухаанаа алдталаа дурлахыг чинь хүлээсэн юм ойлгосон уу. Яахав би чамд жоохон татагдаж байсан ч энэ тийм ч удаан байсангүй. Чи үнэхээр сул дорой гэдэг чинь мэдэгдэж байсан шүү. Ганц муу хэргээс намайг мулталчихаж ч чадахгүй. Би үнэхээр уйдаад байсан юм чи харин үнэхээр бусдыг бодвол үнэ цэнээ алдалгүй удлаа"

Тэр гараа зангидан нүүрний минь хажуу ханыг цохив. Түүний нүдэнд нулимс хуран хүзүү шанааных нь судас тодрон тэр эргэж харан нэг гүнзгий амьсгаа авчихаад "Жи-й үнэхээр гуйж байна. Чи надаар тоглож байгаа биздээ одоо больчих би галзуурах нь энэ үнэхээр муухай байна"

"Тэнэг амьтан. Эрчүүд ийм болохоор надад ядаргаатай байдаг юм. Би чамд хэлсэн биздээ би залхчихдаг юм. Бүгд ядаргаатай наалдамхай болчихдог намайг битгий залхаагаарай гэж би чамд хэлсэн шдээ. Намайг дорд үзэх хэрэггүй байсан юм. Харж байна уу тэгж их үзэн ядаад, хог новшоор нь дуудаад байсан нэгэндээ яаж арчаагаа алдталаа дурласнаа. Одоо хэн нь хог шиг хаягдаж байнадаа"

"Гуйж байна Жи-й" тэр цөхөрсөн янзтай шивнээд зөөлхөн ойртсоор "Над руу хар, нүд рүү минь харж байгаад дахиад хэл" тэр ингэж хэлээд уруул дээр минь үнсэх гэсэн ч би нүдээ эргэлдүүлсээр нүүрээ буруулав.

"Нүд рүү минь харж байгаад хэл" Тэр дахин хэллээ.

Би залхсан янзтай санаа алдан түүнийг түлхэн өөдөөс нь харж байгаад "Би чамайг хайрлаж байсан удаагүй"

Би "Хүн ирж бас буцаж л байдаг шүүдээ битгий их шаналаарай"

"Хараал идсэн хайртай гэдэг үгийг наад хогийн амнаасаа унагааж байгаагүй шалтгаан чинь ердөө л энэ байсан юм уу" тэр уйлсан. Тэр ширээн дээр байсан миний зургийг миний ар луу шидээд хашгачиж эхлэв.

"Инээдтэй байсан уу? Бүх сэтгэл зүрхээ зориулж чин сэтгэлээсээ хандаж байгаа намайг харах инээдтэй байсан уу? Хэн мэдэх билээ өнөө маргаашаа аргацаадаг тийм хайраар хайрладаг гэж чамайг. Яахав би энд ингээд чамд хаягдаад дууслаа гэхдээ эцэст нь чи харамсах болно. Чи чин сэтгэл хүртэх эрхгүй. Энэ бүхний дараа чи залхаж эхлэх болно, хангалттай их зугаацчихаад хангалттай их биеийн таашаал авчихаад, хангалттай их залуустай орооцолдчихоод энэ бүхнийг ямар утгагүй гэдгийг мэдрэхдээ чи хэн нэгнээс чин сэтгэл гуйлгачилж амьдрах болно. Өнөө маргаашийг аргацаах биш ирээдүйгээ хамтдаа ярилцах тийм ирээдүйг чи өөрөө хүсэж эхлэх болно. Тэр үед юу гээч чи дэндүү оройтчихсон байх болно. Насаараа наад хогийн зантайгаа, хүйтэн сэтгэлтэйгээ жаргалтай амьдраарай. Хайрласан шүү би бүх сэтгэлээрээ, эд эс бүрээрээ."

Би хамраа зангидан түүнрүү хараад "Өлөгчин, муу охин гэдэг үг зүгээр ч нэг намайг тодорхойлдоггүй юм шдээ Тэюун минь"






За та нар өөрсдөө л авна аа гэсэн шүү. Ийм хэсэг өгчихөөд сайхан амраарай гэж хэлэх нь ч хаашаа юм. Тэгс ингэс хийж байгаад унтаарай 🤣

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now