"15"

5.1K 369 15
                                    

"Чи намайг үнэхээр байгаагаар минь хүлээн авах уу"

"Тийм ээ" тэр хацрыг минь илээд "Өө болгон нь ил хүмүүс сайхан шүү дээ"

"Чамайг хажууд минь өөрийгөө барьж тухгүй байгаасай гэж хүсэхгүй байна. Цаг хугацаа бидэнд харуулах болно. Чи муу охин биш, зүгээр л муу зуршлуудтай сайн охин"

_______

"Ингэхэд нөгөө нэг залуу яасан юм"

Би гэнэт л Тэминийг энэ хэдэн өдөр мартчихсан байснаа санан царай минь барайсан ч инээмсэглээд "Гадагшаа явчихсан байгаа, тэгээд ч миний араас гүйдэг залуус түүгээр хязгаарлагдана гэж санааюу"

Тэюун өөдөөс нүдээ нарийсгаж харчихаад "гэхдээ л би хамгийн азтай нь биздээ тэр дундаас"

"Тэрийг харж байж л мэдье" би түүний хүрмэн дээрх утсыг түүн хэлэхэд тэр гэнэт төв царайлан машинаа зогсоогоод "Ингэхэд хэн чамайг алгадсан юм"

"Санаа зоволтгүйдээ, тэдний хүмүүс алдаа гаргачихсан юм. Тэр намайг тэгж чадахгүй ойлгосон уу" би түүний шанааны ясаар хуруугаа гүйлгэж байгаад хуруугаа барин өвдөж буй мэт авиа гаргахад тэр хурууг минь бариад "Яачихваа"

"Гараа зүсэх нь байна чиний шанааны ясанд" намайг хэлэхэд тэр толгойгоо сэгсрэн хурууг минь хазчихаад машинаа хөдөлгөв.

Би өдөржин түүний ажил дээр өрөөнд нь холхиж энд тэндхийн юмнуудыг нь сонирхон түүний ажлаа хийж буй төрхийг харж өнгөрөөгөөд 7 хонож байна.

"Чи Сэхигээс салаад харамссан уу"

Тэр цаасаа эргүүлэнгээ "Үгүй ээ" л гэж хэлэв.

"Чи их уурлаж байсан"

"Миний охин их уйдаж байгаа юм байна тийм үү" үнэндээ бүтэн 7 хоног энд суусан ч би уйдахгүй байна. Тэр ажилтай байсан ч надад өөрийнхөө тухай бас ажлынхаа тухай ярьж, халамжлаж байхад хэн уйдах юм.

"Мэдмээр байсан юм. Чамайг тэгж их уурлаж байхыг тэгэхэд л харж байсан"

"Хайртайдаа биш зүгэар л намайг хуурсан болохоор нь уурласан юм. Чамд биш түүнд л уурласан"

"Чи надаа хэзээ сайн болсон юм" би түүнийг ажлыг нь хийлгэхгүй элдэв юм асуун буйдан налан хэвтэнэ.

"Би ядаргаатай байна уу" түүнийг хариулахгүй байсанд би ийн асуув.

Тэр инээчихээд уншиж байсан цаасаа доош тавин гараараа нааш ир гэж дохилоо. Би явсаар түүний өвөр дээр суухад тэр уруул дээр минь үнсчихээд "Үгүй ээ, хайртай хүн минь намайг ширтээд бяцхан амаараа намайг инээлгэх зүйлс ярьж байхад лав биш"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now