1.Цас

223 19 3
                                    

Хачирхалтай юм...
Энэ их цас надад уйтгар гунигаас өөр юу ч авч ирж чадахгүй байх юм...
Саяхан би инээмсэглэж байсан юмсан..
Энэ цаснаас өмнө...
Та нарт ч бас цастай холбоотой дурсамж байдаг л биз дээ?
Гэхдээ цас гэхээсээ илүү цаснаар хэн нэгэнтэй хамтдаа байсан дурсамж..

Ажлаа тараад үргэлж явдаг тэр л замаараа нөгөө л нэг  дуугаа сонсоод гэрийн зүг алхана.Миний өдөр бүр ийм л байдаг..

Харанхуй гудамж, согтуу хөлчүү хүмүүс, хүүхэмсэг залуус,сүнс чөтгөр аль нь ч намайг айлгахаа больсон.Чамгүй өнгөрөөсөн цаг хугацаа надад үүнийг зааж сургасан юм..
Хачин юм шүү.Чамтай байхад жижигхэн шавьжнаас хүртэл айж сүрддэг байж билээ.

Чамд л эрхлэх гэж, чамаар хамгаалуулах гэж, чиний л нөмөрт шигддэг бяцхан охин байх гэж л тэр байх...

Үдшийн 2 цаг миний ажил өнөөдөр санасныг бодвол эрт тарсан.Гадаа цас бударсан дулаахан байгаа ч би даарч байна.Сонин юм шүү! Хүн санавал халуун байсан ч даардаг гэдэг...

Гэхдээ би хэнийг санана гэж..Чамайг лав биш !
Хаалга онгойлгохоор түлхүүрээ цүнхнээсээ гаргаж иртэл яг хажууханд урт хүрэм, малгай өмссөн залуу  цааш хараад зогсож байв.
Би тоосон шинжгүй түлхүүрээ эргүүлээд орох гэтэл хэн нэгэн миний нэрийг аяархан дуудах шиг боллоо.Эргээд харахад нөгөө залуу цааш харж зогссон хэвээр...
Хий юм сонссон бололтой гэж бодоод хаалгаа хаах гэтэл миний нэрийг дахин дуудлаа..
Гэхдээ энэ удаад би хий хоосон юм сонсоогүй гэдэгтээ бүрэн итгэсэн...
Энэ дуу хоолой дэндүү танил болохоор..
Чихэндээ итгээгүй болохоор нүдээрээ батлахаар би эргэж харлаа.
Би энэ залууг танина..Хэдэн мянган удаа зүсээ хувилгаж би биш гэж зүтгэсэн ч би түүнийг танина.
Зүрх дэлбэрэх шахам оволзож, гар хөл чичирч эхэлсэн ч би нуухыг хичээх ёстой.Чамд л сул дорой байдлаа харуулахгүй юм шүү.
Тэр гараа аажуухан дээшлүүлж амны хаалтаа аваад алгуурхнаар над руу харсан...
Нүдийг минь аль хэдийн нулимс бүрхчихэж гэсэн ч би шүд зуун түүний өөдөөс ширтлээ.
" Чи... чи яах гэж ирсэн юм?
Тэр надруу алхаж эхэлсэн нэг...хоёр...
                     "Надад битгий ойрт"
Тэр хөлдсөн мэт тэр газраа хөшиж орхив.
" Намайг  уучлаарай"
              "Яах гэж ирсэн юм явж үз..." гэж хэлээд эргэтэл тэр " хүлээ"  гэж орилов...
Би цочсондоо хөшиж орхив..
" Уучлаарай , Чи сайн байгаа биздээ?
             " Хангалттай сайн байгаа одоо явж үз Ким Намжүүн аль эсвэл цагдаа дуудлаа шүү "
гэж хэлээд гэр лүүгээ орлоо.
Заримдаа уйлъя гээд ч багтаж гардаггүй нулимс одоо үерийн ус шиг цалгилж байх юм...Орон дээрээ хэвтээд уйлж эхэллээ гэрлээ ч асаасангүй.

Чамаас болж ахин нулимсаа урсгахгүй гэж өөртөө амласан юмсан..Хайран нулимс..Чиний төлөө урсахад дэндүү хайран нулимс.

Яагаад,яагаад энэ үг л миний оюун санаанд эргэлдэж, жижигхэн давчуу өрөөг минь гуниг шаналал дүүргэнэ.Таван жилийн өмнөх тэр нэгэн өдөр чи бидний зам үүрд салсан..Чи явж би үлдсэн...

Чихэнд хоногшсон чиний дуу хоолой бүдгэрч байхад, нүдэнд тусдаг чиний дүр төрх сарниж байхад,чамайг... чиний гэсэн бүхнийг мартаж байхад яагаад юу ч болоогүй юм шиг миний өмнө гарч ирж байгаа юм бэ?

Чамайг үзэн ядаж байна.Ким Намжүүн...








Сайн уу? 🥰

Миний хамгийн анхны бичвэрийг уншиж байгаа та нартаа баярлалаа..Анхных болохоор алдаа дутагдал зөндөө гарах байх.Ямартай ч зориглоод бичээд үзэхээр шийдлээ.😊💪

Бичвэрийг минь хайрлаж өгөөрэй..Баярлалаа💜💜

✨Name or Love❤️Where stories live. Discover now