4.Чи

57 10 0
                                    

Нэг л мэдэхэд харанхуй болчихож...Бид алхсаар манай гэрийн гадаа ирлээ.
" Хамт алхсанд баярлалаа би оръё доо"
" Заа сайхан амраарай би явлаа"
Тэр над руу харсан чигтээ инээмсэглэн гараа далласаар байлаа.Энэ л мөчийг хармалмаар үүрд хадгалж үлдмээр...

Өглөөний сэрүүлэг дугаран би сэрлээ.Өнөөдөр миний төрсөн өдөр.Нагац маань ажлаар Бусан явлаа гэсэн захиа үлдээчихэж.Үнэндээ надад хамаагүй л дээ тэр ээжийн минь даатгалын мөнгөний төлөө л өсвөр насны ааштай охинтой нь хамт амьдарч байгаа.
Би нүүрээ огт буддаггүй болохоор бусад охид шиг хэтэрхий эрт босох шаардлагагүй.Нурууг минь дарсан өтгөн урт үсээ самнаад,пормоо өмсөөд ээжийн минь өмнө жилийн төрсөн өдрөөр бэлэглэсэн гутлыг өмслөө.
Ээжийнхээ сонголтыг голоод нэг ч удаа өмсөөгүй энэ гутлыг өмсөөд гэрээсээ гарлаа.Загвар муутай ч хөлд эвтэйхэн байна баярлалаа ээжээ.
Даанч хожимдсон үгс...

Өнөөдрийн хичээл дууслаа.Ангийн хурал хийнэ гэсэн ч эд нар хэзээ том болох юм бол үймүүлж шуугилдаад л үнэхээр ядаргаатай.Намжүүнийг харахад тэр чихэвчээ зүүчихсэн ном уншаад сууж байлаа.Дотор давчдаад байсан болохоор би түр гарахаар бослоо.
"Тэрний өмсчихсөн гутлыг хардаа !
" Ямар инээдтэй юм бэ энэ лав бараг ээжийнх нь гутал байх аа!
Ард минь ийнхүү шивнэх ангийн дарга бас тэрний найз руу би эргэж харлаа.
" Сонсогдоод байна"
Хэлсэн үгэнд минь огт сандрахгүй байгаа бололтой.Үл тоон инээмсэглэнэ.Намайг үл тооход би үнэхээр дургүй.
" Ашгүй дээ чамд л санаа зовоод хэлсэн юм.Ээжийнхээ гутлыг өмсөөд л чи ч өрөвдөлтэй юм аа"
Би гараа чанга атган шүд зуун тэслээ.Би өрөвдүүлэх ясны дургүй.
" Ахиад дугараад үзээрэй!!
" Дугарвал чи яах юм"
Тэр миний гутлан дээр гишгээд хорон инээмсэглэнэ.Ээж минь намайг тэнэгүүдтэй тэрсэлдээд хэрэггүй гэж сургасан ч уучлаарай ээжээ.Би тэвчихгүй нь....Миний гар аль хэдийн тэрний хацрыг чиглэж байна.Түүнийг алгадахад анги чив чимээгүй боллоо.
" Чи муу өрөвдөлтэй амьтан яаж намайг...
Дахин нөгөө хацрын нь алгадлаа.
" Амаа хамхиж яв! Ойлгосон уу!
Би түүн рүү муухай хараад цүнхээ аваад ангиас гарлаа.Нулимс нүдийг минь бүрхэж байх юм..
Хар хурдаараа гүйн дээвэр лүү гараад тамхиа асаан татлаа.
Цав цагаан гутлан дээр минь өөдгүй нэгний мөр харлаж харагдана.Ээжийн минь намайг гэсэн цагаахан сэтгэлийг хэн нэгэн тоохчгүй гишгэлж орхижээ.Гашуун байна энэ нулимс...Дургүй амт...
Хэн нэгэн мөрөн дээр минь гараа тавьлаа.Хажуу тийш хартал тэр ирчихэж..Нулимсыг минь гараараа арчаад инээмсэглэлээ.Энэ л инээмсэглэл бүхнийг эдгээх юм шиг...
" Чи уйлах дургүй шүү дээ....
Тэр ингэж хэлээд кармагаа уудлан алчуур гаргаж ирээд өмнө минь суугаад гутлан дээрх толбыг арчиж эхлэлээ.
Би гайхсандаа хөшиж орхилоо.
" Арилчихлаа"
Тэр босч ирэн инээмсэглээд толгойг минь иллээ.Би нулимстай инээмсэглэж байсан юм.
" Харж байна уу? Нулимс инээд болж буцаж ирдэг гэж хэлээ биздээ "
Би шууд л түүнийг татан тэвэрлээ. Өөдгүй нэгний үлдээсэн толбыг арилгаад өгдөг...Нулимсыг минь инээмсэглэл болгон хувиргах тэр нэгэн надад үнэхээр таалагдсан юм...❤️

✨Name or Love❤️Where stories live. Discover now