7.Цаг хугацаа

46 9 6
                                    

Тэр цагаас хойш бид үргэлж хамтдаа байх болсон..Орчлон ертөнц дээр нэг нь нөгөөгүй бол оршиж үл болох зүйлс олон бий.Би хүн бол чи миний амьсгалах агаар, би загас бол чи миний ус, эд зүйл бол би цоож харин чи түлхүүр нь...
Зөв хүн чинь чиний амьдралд гарч ирвэл бүх зүйлс маш хурдан болж өрнөдөг гэж хүмүүс ярьдаг..Бүх зүйл маш хурдан өрнөж байсанд гагцхүү би айж байсан юм...
Цаг хугацаа гэдэг аймшигтай зүйл түүнийг дэргэд минь үгүйд урагшилж өгөхгүй хэрнээ хамт байхад харвасан сум шиг л өнгөрдөг болохоор би айж байсан. Түүнтэй хамт байх хязгааргүй их шуналдаа автаж цаг хугацааг хараан зүхэж өөрөө ч мэдэлгүй би түүнийг хэтэрхий их хайрлаж байгаадаа айж байсан...
Намжүүн бол манай сургуулийн шилдэг сурагч тэрэнд хүн бүхэн сайн.Хэн ч халдаж чадахгүй дархан цаазат газар мэт түүний оршихуй тийм л амар амгалан...
Дэвтэрийнхээ ард юу ч юм үргэлж бичээд хацрынхаа хонхорхойг гайхуулан суудаг залуу..
Юу бичиж байгаа юм?
Юу ч биш дээ..
Юу ч биш гэнэ шүү..
Би түүний дэвтэрийг булааж аваад эргүүлж үзлээ.Маш олон шүлэгнүүд энд тэнд баллаж сохлосон үгс...
Хөөх Намжүүн чи шүлэг бичдэг юм уу?
Хааяа л оролддог юм...
Ичимхий гэдэг нь би авж яваад уншиж болох уу?
Болохгүй ээ бэлэн болох цагтаа л чамд сонсгоно...
Сонсгоноо чи надад зориулж дуу дуулах юм уу?
Би дуулж чаддаггүйг чи мэднэ дээ.
Тэгээд юу гэсэн үг юм?
Тэр үед чи мэднээ...
Би хошуугаа унжуулаад хичээлээ бичиж эхэллээ.Бид хоёр аль хэзээний нэг ширээнд суудаг болчихсон.Тэрний сүүлд бичиж байсан шүлгийн гарчиг нь Love байсан энэ надад зориулагдсан байх ямартай ч Намжүүний хэлсэн тэр үеийг хүртэл хүлээх хэрэгтэй бололтой...
Бид хоёр үерхээд аль хэдийн 4 сар болчихож энэ хугацаанд үргэлж аз жаргалтай байсан гэвэл худлаа байх.Эцсийн эцэст аз жаргалтай өдрүүд гэж байдаггүй харин мөч л гэж байдаг шүү дээ.Тэс өөр амьдралаар амьдарч ирсэн хоёр хүн бие биенээ хайрлахад асуудлууд тулгарах ч бид ярилцаад л шийдчихдэг байсан..
Харин
Намжүүн өнөөдөр хичээлдээ ирсэнгүй...Тэр нэг ч удаа хичээлээ тасдаж байгаагүй.Бас түүний утас нь холбогдохгүй байсан болохоор би түүнд санаа зовж байлаа.
Хичээлээ тараад шууд л Намжүүний гэр лүү гүйлээ..Очоод хаалгыг нь тогшвол нүдний шилтэй нүдэнд дулаахан эгч хаалга тайллаа.
Сайн байна уу эгчээ? Намжүүн байгаа юу?
                         Намжүүн хичээлдээ явсан өөрөө хэн билээ?
Аан би Намжүүний дунд сургуулийнх нь найз байгаа юмаа.Та тэрнийг ирэхээр намайг ирээд явсан гээд хэлчихээрэй.
Заа тэгье...
Баярлалаа эгчээ...
Тэр гэртээ ч алга хичээлдээ ч ирээгүй хайччихсан юм бэ Ким Намжүүн санаа зовоож байна шүү..
Гэртээ эрт очмооргүй санагдаад байсан болохоор жаахан алхахаар шийдлээ..Гадаа цас бударч байна.Хүйтэн байгаа хэдий ч ганцаараа түүнийг бодон алхсаар байлаа.Нэг л асуултыг өөрөөсөө асууна...
Тэр ингээд л алга болчихвол яах вэ?
Тиймээ энэ кино биш л дээ гэхдээ нэг л өдөр тэр ингээд алга болчихвол яах вэ? Хашгираад ч дуудаад ч гарч ирэхгүй, усанд хаясан чулуу шиг энэ хүйтэн ертөнцөд намайг орхиод хаашаа ч юм явчихвал яах вэ?
Ингэж бодох төдийд л халуун нулимс хацрыг минь зүсэн урсана..Надад байгаа ганцхан хүн л тэр учраас.Тэр л байхад бүх зүйл байгаа юм шиг санагддаг болохоор...Эхийн халамж, эцгийн хайр энэ орчлонд байж болох бүхий л сайн сайхан зүйлс чамд л бий Намжүүнаа...Битгий намайг орхиорой...
Хичнээн их алхсныг ч бүү мэд аль хэдийн гадаа харанхуй болсон байлаа.Би гэрийнхээ гадна ирлээ.Гэтэл үүдэнд Намжүүн сууж байлаа..
Намжүүнаа чи энд юу хийж байгаа юм бэ?
Тэр босч ирээд намайг шууд л тэвэрлээ..
Яагаад хичээлээ тасалсан юм? Яагаад утас чинь болохгүй байсан юм?
Тэр чимээгүй л намайг тэвэрсээр байлаа...
Чамд минь ямар нэгэн зүйл болсныг би мэдэрч байна..Тийм учраас элдэв зүйл шалгаалгүй зөрүүлэн тэвэрлээ..
Минжи....явцгаая.
Хаашаа?
Өнөөдөр л надтай хамт байгаач...

✨Name or Love❤️Where stories live. Discover now