Өнөөдөр амралтын өдөр болохоор босоод өөртөө өглөөний цай бэлдлээ.
Намжүүн залгаж байна.
" Сайхан амарсан уу өнөөдөр юу хийх юм"
" Өнөөдөр хийх зүйл байхгүй ээ"
" Тэгвэл хамт далай явах уу?
" Далай....Тэгье ээ"
" Би чамайг очоод авъя"
" Заа"
Надад олон хувцас байхгүй болохоор алийг нь өмсөх вэ? гэж төөрөлдөх шаардлагагүй биед эвтэйхэн цагаан ноосон цамц,жинсэн өмд өмсөөд гадуураа цэнхэр хүрэм өмсөөд гарлаа.Намжүүн аль хэдийнээ ирчихэж...
Машин замаар гарах гэтэл Намжүүн миний гарнаас хөтөллөө.Би гайхаж басхүү догдолсондоо хацар минь чавга шиг л улайж орхилоо.
" Болгоомжтой явах хэрэгтэй шүү дээ"
Өнөө л инээмсэглэл хэдэн мянган удаа давтаж тоглуулмаар, зүрхнийхээ гүнд гуниг бүхнээс нуугаад цоожилчихмоор...Сүүдэр тусвал л хиртчих юм шиг тийм л ариун цагаахан...
Чиний энэ инээмсэглэл<3
Бид далай дээр ирлээ.Өнөөдөр тэнгэр цэлмэг нар гийсэн сайхан өдөр байна.
Би эрэг дагаад гүйж эхэллээ.Далай хараагүй уджээ..Үнэхээр сайхан байна..
Намжүүний талаас
Ямх охин шиг жаахан охин...
Гаднаас нь харахад биеэ даасан, хэрсүү, хурц зантай юм шиг боловч дотроо бол энхрий нандин, эмзэг зөөлөн бяцхан охин💜
Үргэлж чиний энэ инээмсэглэлийг харж амьдармаар байна.Үргэлж чиний дэргэд байж, чамайг хамгаалмаар байна.
У минжи💜
" Намжүүнаа нааш ир"
Тэр намайг дуудаж байна.Бие биенээ мэдээд удаагүй мөртлөө хичнээн зуун жил хамт байсан юм шиг дулаахан дотно мэдрэмж...
Чамтай л байвал би цээж дүүрэн амьсгалж чадах юм шиг байна.
Намайг бариарай гээд надаас зугтаах дүрсгүй охин.Бид хоёр хөөцөлдөж тоглосоор бүр ядраад далайн эрэг дээр тэнгэр өөд харан хэвтлээ.
" Би нар жаргах үед далай дээр ирэх дуртай.Тэнгэрийн хаяа далай хоёр нийлчихсэн хязгааргүй юм шиг үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг...
" Надад бол чи энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нь"
Тэр над руу ширтнэ.Нүд рүү чинь эгцлээд ширтвэл цаг хугацаа орон зайг үл хамааран би энэ ертөнцөөс тасарчихдаг.Эцэс төгсгөл гэж үгүй мэт...Чи намайг диваажин луу хөтөлдөг..
Бид бие биедээ удаанаар дөхнө...Бидний анхны үнсэлт...Хэзээ ч мартахгүй хамгийн нандин мөч...❤️
Нялх хүүхдийнх шиг булбарай арьс, намирсан урт хар үс бас энэ дэлхийн ямар ч үнэтэй сүрчигнээс илүү анхилуун үнэр, бал бурмын амтанд нь шунан согтмоор зөөлөн уруул...
У минжи би чамд ухаангүй дурлаж байх шиг байна💙
