" Хүлээгээрэй"
" Дахиад л тэр үү " гэсээр би эргэж харлаа.Хүлээхгүй явчихаж болох байсан л даа.Гэхдээ би яагаад ч юм тэрнийг хүлээгээд зогсчихсон.Өөдөөс минь амьсгаадсаар, эв хавгүй гүйх тэр залуу яршигтай ч юм шиг эгдүүтэй ч юм шиг..
"Хамт явъя танайх хаана байдаг юм" гэсээр өнөөх хацрын хонхорхойгоо гайхуулж байгаа юм шиг инээнэ.Инээхэд нь хоёр нүд нь алга болчих юм..
" Би харихгүй ээ жаахан алхана"
" Тэгвэл хамт алхая"
Бид чимээгүй л алхацгаана.Бидний хөлд гишгэгдэх шарласан навчисын гинших чимээ л сонстоно.
" Намарт би дургүй..."
" Яагаад?
" Навчисаа унагах моддыг харахаар тэнгэр өөд тэмүүлэн ургадаг тэр модод ч бас уйлаад байгаа юм шиг санагддаг юм"
Намжүүн над руу харан инээмсэглэнэ.
" Би нулимсанд дургүй "
" Хүчтэй охин байх нь ээ"
" Үгүй ээ амталсаар байгаад цадчихсан юм"
Ингэж явсаар бид замын хажуугийн сандал дээр суулаа. Намар бидэнд гуниг, бодролыг л өгдөг шүү дээ.Үзэн ядмаар биш гэж үү?Намжүүн хажууд минь чимээгүй сууна.Би бодолдоо живнэ.
Гэнэтхэн тэр чихэнд минь чихэвч зүүлээ.Тэр аялгуу надад үнэхээр ер бусын гайхалтай мэдрэмж төрүүлсэн..
" Намар гайхалтай шүү дээ.Мод навчис хоёр намар гунигтайгаар салсан ч хавар эргээд жаргалтайгаар уулздаг шүү дээ.Нулимс инээд болж заавал буцаж ирдэг юм"
Би түүн рүү өөрийн эрхгүй ширтлээ.Тэрний дуу хоолой, энэ хөгжим үнэхээр үзэсгэлэнтэй юм.
Тэр инээмсэглээд өөдөөс минь ширтлээ.Хичнээн хугацаа өнгөрснийг бүү мэд. Орчлон ертөнцөд хоёулхнаа үлдсэн юм шиг л өөд өөдөөсөө удаан ширтэлцсэн...
Бие биенээсээ элдэв зүйл асууж шалгаахгүй ингээд л хажууд суугаад мэдрэмжээ хуваалцах тэр нэгэн надад үнэхээр таалагдсан.
Намар надад тэрнийг өгсөн...🧡🍂
