Би Намжүүныг дагаад хаашаа ч юм явлаа.Тэр замдаа юу ч ярьсангүй.Хэдий тийм ч түүний дотор дайн болж байгаа юм шиг л таагүй зөрчилдөөнтэй харагдана.
Хайртад минь юу тохиолдсныг ухаж ойлгоогүй хэдий ч түүнийхээ мэдэрч буй зовлон шаналалыг хуваалцахыг би хамгийн ихээр хүсэж байлаа...
Хайр агуу биш гэж үү? Чамайг тэр хүний төлөө юу ч хийхэд бэлэн галзуу амьтан болгож,өвдвөл өмнөөс нь өвдмөөр санагдаж, уйлвал хамт уйлж,түүний минь өмнөөс намайг зовоогоод өгөөч гэж бурханаас гуйтал сөхрүүлж чаддаг тийм л агуу зүйл...
Бид зорьсон газраа ирлээ..Таксинаас хоёул буугаад ойр орчмоо ажиглана.Энэ газар миний өмнө огт үзээгүй газар байлаа..
Доксүмд тавтай морил..Минжи
Доксүм гэнээ энэ ямар учиртай газар юм бэ?
Миний амар амгалан байж чаддаг газар..
Би гайхсан ч Намжүүн намайг хөтлөөд нэг байшингийн гадаа ирлээ.
Энэ хэнийх юм бэ?
Чи бид хоёрынх..
Одоо л түүний нүүрэнд инээмсэглэл тодорч байна.Энэ дэлхийд миний хамгийн дуртай зүйл түүний минь энэ хууль бус инээмсэглэл...
Бид дотогш ороход тавилга гээд байх зүйл бараг байхгүй нэг ортой буйдхан өрөөнүүдтэй байшин угтлаа.Намжүүн цонх онгойлгоод урт гэгчийн амьсгал аван инээмсэглээд намайг дуудлаа..Тэр араас минь тэврээд мөрөн дээр минь эрүүгээ зөөлөн наана.Далайн үнэр үнэртэж,зөөлөн салхи хацрыг илбэнэ.Далайг гэрэлтүүлсэн сарны туяа үнэхээр үзэсгэлэнтэй харагдана.
Хөөх далай...
Сайхан байгаа биз...
Тиймээ үнэхээр сайхан харагдаж байна.
Минжи чи бол энэ сар🌙миний тэнгэрт ганцаархнаа тодоос тод гийж харанхуй талыг минь ч гэрэлтүүлдэг...
Би чамд үнэхээр их хайртай...
Би эргэж хараад түүнийгээ хүчтэй тэвэрлээ..
Надад амлаач Намжүүнаа
Юуг?
Юу ч болсон хажууд минь байна гэж..
Амлаж байна хайрт минь..
Цаг хугацааг үүрд ингээд л зогсоочихмоор...Чиний үнэр, чиний тэврэлт, чиний хайр, чиний амлалт энэ бүхэнтэй хамт өөрийгөө оршуулчихмаар...Тэгвэл би тамд очсон ч даарахгүй бас харамсахгүй...
Хонгор минь чи надаас юм асуухгүй юм уу?
Өөдөөс минь ширтэн хэвтэх залуу ийнхүү асууна.
Юуг тэр вэ?
Яагаад хичээлээ тасласан бас энд ирснийг?
Би түүн рүү ширтэнгээ үсээр нь оролдоно..
Чамд шалтгаан байсан болоод л тэгсэн байх..Хэцүү зүйл бол ярих гэсний хэрэггүй дээ би чамайг ойлгож байна..Хэлмээр санагдсан үедээ л хэл..
Санаа чинь их зовсон уу?
Тэгэлгүй яадаг юм хичээлээ хүртэл таслаад утас нь ч холбогдохгүй..Дахиж тэгж алга болоод үзээрэй Ким Намжүүн..
Тэр намайг өхөөрдөн уруул дээр минь үнслээ..Уруул салсан ч бидний харц нэгнээсээ огтхон ч салж чадахгүй байлаа..Амьсгал түргэсэж хамаг бие минь халуу шатахыг би мэдэрч байлаа.Дотроос минь оргилох энэ хачин жигтэй мэдрэмж намайг солиоруулж би түүнийг өөр лүүгээ татаад үнсэж эхлэлээ....
Энэ л хүний тэвэрт эрх хонгор аалиа гээж эмэгтэй хүн болно гэж боддог байсан хэдий ч би энэ харилцаанд одоохондоо бэлэн биш юм шиг санагдаж айдас мэдрэгдэж байлаа.
Хонгор минь чи чичрээд байна..
Уучлаарай.Би би....чадахгүй нь ээ..
Зүгээр дээ би чамайгаа хүчлэхгүй ээ ингээд тэврээд унтахад л хангалттай..
Тиймээ хайрт минь надад ч гэсэн чиний дулаан тэврэлт л хангалттай.Болох ёстой зүйл болох ёстой цагтаа л болог..Угаас өдрөөс өдөрт бие бие лүүгээ улам ихээр тэмүүлж хүрэлт, үнсэлт бүхнээс чинь хайрыг мэдэрч түүндээ би шатаж байна...
Хэзээ нэгэн өдөр би үүрд чиний эмэгтэй болох болно...
Сайхан амраарай Жүүни❤️
Сайхан амраарай саран авхай минь🌙Hi dears❤️
Enehuu bichver maani 100% minii tusuulul bolohoor bodit unentei niitsehgui zuils znduu garah baih asuuh zuil baival setgegdel bicheerei..
🖤 Thanks all🙏