5.Бид

52 8 0
                                    

Намжүүн бид хоёр алхсаар манай гэрийн гадаа ирлээ.
" Танайх гэрэлгүй байна гэрийнхэн чинь байхгүй байгаа бололтой"
" Би нагацтайгаа амьдардаг тэр Бусан явчихсан"
" Аан тийм үү? чи ганцаараа айхгүй юу? Миний хөгжим тоглуулагчийг авж үлдэх үү? Тэр цүнхнээсээ тоглуулагчаа авж өгөх гэсэн ч гайхалтай нь тэрний цүнх алга.
" Айшш цүнхээ ангид орхичихож ёстой нэг"
Би тэсэлгүй инээд алдлаа.
"Чи яагаад намайг шоолоод байгаа юм?
" Зүгээр л цүнхээ мартдаг хүн гэж байдаг аа"
Намжүүн инээмсэглээд толгойгоо илнэ.
" Өнөөдөр миний төрсөн өдөр "
" Тийм үү чи тэгээд надад эрт хэлэхгүй яасан юм?
" Зүгээр дээ би төрсөн өдөрт тийм ч их ач холбогдол өгдөггүй.Яа...
" Намайг дуудахаар гараад ирээрэй"
Намжүүн чавхдчихсан юм шиг л гүйгээд алга боллоо.Энэ хүн хаачих гэж байгаа юм бол доо..
Гэртээ ороод өөртөө зориулж далайн байцаатай шөл хийлээ.Тэгэхгүй бол ээж минь намайг хараад гомдох байх.Ээжийнхээ хийж өгдөг хоолнуудыг ямар их санаж байнаа..Өөрөө хичнээн ядарсан байсан ч үрээ өлсгөхгүй гэсэндээ хийсэн хоолыг нь заримдаа голоод иддэггүй байсансан..Гомддог байсан уу ээжээ??
Нулимстай нүдтэй бодолд автан зогсож байтал хаалга тогших чимээ сонсогдлоо.Тэр ирчихэж...Хаалгаар гарахад Намжүүн жижигхэн торт барьчихсан зогсож байна.
" Лаа нь унтарлаа хурдан үлээгээрэй"
" Юу вэ төрсөн өдрийн дуу байхгүй юм уу?
" Би дуулж чаддаггүй юмаа уучлаарай"
" Тэгвэл үлээхгүй ээ"
Би хошуугаа унжуулаад хоёр гараа цээжин дээрээ зөрүүлэн зогслоо.Хачин юм шүү би өөрийгөө хэзээ ч эрэгтэй хүний өмнө хошуугаа унжуулаад эрхэлж байна гэж төсөөлж байгаагүй...Хайр хүнээр юуг ч хийлгэж дөнгөх бололтой..
Тэр айшш гэж амандаа үглэснээ дуулж эхэллээ.Солгой бол биш юмаа.Гэхдээ үнэхээр эгдүүтэй байна Ким Намжүүн^•^
Би хүслээ бодон лаагаа үлээлээ.Миний хүсэл юу байсан гээч.. Амар амгалан..
Хангалттай шархадчихсан болохоор шархаа эдгээх цаг хугацаа надад юу юунаас илүү хэрэгтэй..Тэр хүртэл би өөрийнхөөрөө намуухан тайван оршмоор байна.
" Баярлалаа Намжүүнаа.
" Зүгээр дээ би одоо явъя даа хаалгаа сайн түгжээд гэрлээ асаалттай нь унтаарай"
"заа"
" Айх юм бол над руу залгаарай"
" Гэхдээ надад чиний дугаар байхгүй шд"
" Аан нээрээ тийм л дээ чи надад дугаараа өгчих"
Би утсан дээр нь дугаараа тэмлэглэлээ.
" Болгоомжтой яваарай.Өнөөдөрт баярлалаа."
Тэр залуу эргэж харсаар инээмсэглэн алхана.Гэхдээ ард нь...тэр уначихлаа.Босч ирснээ цаашаагаа хар хурдаараа гүйчих юм . Бүтэлгүй гэдэг нь...Ким Намжүүн
Гэртээ ороод орон дээрээ хэвтээд элдвийг бодон удаан хэвтлээ..Аав гэдэг хүнээр дутаж өссөн би эрэгтэй хүнээс дэндүү хол, тэдэнтэй яаж харьцахаа ч мэддэггүй байсан..Хуучин ангийн хөвгүүдтэйгээ огтхон ч таардаггүй үргэлж л муудалцдаг байсан..Гэхдээ тэр бусдаас өөр юм..
Утас дугарч байна.Тэр бололтой..
" Байна уу?
" Айж байна уу"
" Үгүй ээ юунаас айна гэж харин чи зүгээр үү?
" Би зүгээрээ өвдөөгүй"
" Бүтэлгүй гэдэг нь "
                       " Нойр чинь хүрч байна уу"
" Тиймээ нүд анилдаад байна"
                       " Заа унтдаа сайхан амраарай ямар нэгэн зүйл болвол залгаарай"
" Заа баяртай Намжүүн"
Энэ хайр уу эсвэл өрөвдсөн сэтгэл үү? Ээжээс хойш надад анхаарал халамж тавих хүн би л өөрөө байсан..Өөр хэнд ч юунд ч найдаагүй, хэнээс ч юуг ч хүлээгээгүй..
Өргөст моддоор дүүрэн өтгөн шигүү ой шиг энэ амьдралд сэтгэлийн тэнхээгээрээ сэлэм хийгээд алсад харагдах гэрэлт цайзыг зорино...Тэнд л миний амар амгалан оршино.

✨Name or Love❤️Where stories live. Discover now