2.Тэр

95 10 0
                                    




Би та нарт тэрний тухай ярьж өгье.Яагаад тэр гэж байгаа юм гэж үү? Миний хамгийн их үзэн яддаг нэгэн болохоор үүнээс дээрээр нэрлэж чадахгүй нь.Хатуу байгаа биз уучлаарай..Тэр л намайг ийм болгосон юм..

Гэхдээ та нар тэрнийг мэдэх байх..Тэр бол дэлхийд нэр алдар нь түгээд байгаа Солонгосын хамгийн алдартай BTS хамтлагийн ахлагч.Тэрнийг Ким Намжүүн (RM) гэдэг.Фенүүд нь түүнийг Жүүний, Мүүний, sexy brain, dimple boy.. өөр юу юу ч билээ тэгж дууддаг..Гэхдээ би түүнийг нэгэн цагт хонгор минь гэж дууддаг байсан.Тэр тэгж дуудуулахдаа дуртай.

Надад анхнаасаа аав гэдэг хүн байгаагүй.Төрөхөд ч өсч торниход ч аав гэдэг хүний сүүдрийг ч сүнсийг ч би үзээгүй.Ээж минь л байсан.Үргэлж хажууд байсан...Гэхдээ нэг л өдөр нисээд одсон..Ачлалгүй охиндоо гомдоод шувуу болоод л нисчихсэн..Алсын алсад...

Ингээд л харж хамгаалах хүнгүй ахлах сургуулийн сурагч охин Илсан хот руу нагацынх руугаа нүүсэн юм..Илсан надад үнэхээр таалагдсан.Мөнхийн хөл хөдөлгөөнтэй амар амгалан гээчийг хэзээ ч үздэггүй Сөүлээс би үнэхээр залхсан бололтой..Амар тайван гэгч энд л бүрэн утгаараа оршиж байсан юм шиг..

Илсан хотын Дэйжин ахлах сургуулийн 10 дугаар ангид шилжиж ирсэн өдөр би тэрнийг анх удаа харсан.Нүдний шилтэй, өндөр, хацар нь хонхойдог тэр залууг...Багш намайг танилцуулаад суудалдаа суухыг хүслээ.Шинэ ангийхан гэдэг шинэ ангийхан л байдаг бололтой..Охид нь шивнэлдэж хөвгүүд нь нудралцана.Хичээл завсарлахад нэг нэгээрээ ирж миний тухай шалгаана.Ангийн дарга гэх охин найзтайгаа нийлэн намайг цоортол ширтэнэ.Хараал ид та нар ч намайг тайван байлгахгүй бололтой..

Дараагийн хичээл эхлэхэд багш " Хүүхдүүд ээ удахгүй аавуудын баярын өдөр болно.Та нар аавдаа зориулж захиа бичээрэй.Хамгийн сайн бичсэн 2 захианы эзэн энэ хичээл дээр хүссэн үнэлгээгээ авах болно.За одоо төвлөрөөд бичиж эхлээрэй.Дуусаад ангийн дарга бүгдийг нь хураагаад надад авч ирж өгөөрэй багш нь гарлаа".

Хүүхдүүд дор бүрнээ үзэг цаас нийлүүлэн захиагаа бичнэ.Зарим нь жаргалтай гэгч нь инээмсэглэж бичих бол зарим нь нулимс цийлэгнэн бичнэ..Би тэднийг ажиглаж хэсэг суулаа.Үзгээ аваад дэвтэр дээрээ бичихийг завдлаа.

Гэхдээ би юу бичих юм бэ? Бусдын л аав гэж мэдэхээс өөрийнхөө аавийг мэдэхгүй шүү дээ.Утгагүй юм...
Үзгээ тавиад дэвтэрээ хаагаад бослоо.Хүүхдүүд над руу гайхан харцгаана.Би хурдан хурдан алхаж ангийн хаалгыг гаднаас нь хаалаа.

Дээвэр дээр гараад кармагаа уудлаад нэг тамхи асаалаа..Ээжийг өөд болсноос хойш би өөрийн мэдэлгүй л тамхи татдаг болчихсон..Ганцаардсан гунигласан үед миний дэргэд хэн ч байдаггүй.Харин энэ тамхи л байна.Гэхдээ тэр намайг хайрладаг гэж үү? Үгүй л болов уу !

Тамхи татангаа Илсан хотыг ажиглана.Гэнэт ард хоолой засах сонсогдон эргэж харлаа.Тиймээ тэр байсан Ким Намжүүн..

Тэр юу ч хэлэхгүй миний хажууд зогсон алсыг ширтсээр байсан..Харин би тамхиа татсаар..

" Яагаад гараад явчихсан юм?

" Аавгүй болохоор...

" Уучлаарай"

Тэр асуусан асуултандаа гэмшсэн бололтой доошоо хэсэг харан чимээгүй зогссоор..

Би сүүлийн тамхиныхаа ишийг хаяаад гэртээ харихаар доош буулаа.Эхлээд ангид орхисон цүнх дэвтэрээ авах ёстой.Азаар ангийхан бүгд тарчихаж.Ангид тэр бид хоёрын л цүнх үлдсэн байсан.
Сургуулиас гараад алхаж байхад тэр миний араас байдгаараа амьсгаадчихсан гүйж байх юм.

✨Name or Love❤️Where stories live. Discover now