Бид хамтдаа хичээллэж, хамтдаа зугаалж цаг мөч бүрийг хамтдаа өнгөрүүлж байлаа..Хорвоо дэлхийд бид хоёр шиг жаргалтай хүмүүс байхгүй юм шиг..
Энэ хайр хэзээ ч дуусахгүй зун шиг дулаахан, тайвнаар цэцэглэсээр байсан..
Нэг өдөр Намжүүн намайг гэртээ урьлаа..Тэдний гэрийнхэн Сөүл рүү ажлаар явсан болохоор өөрийн гарын хоолоороо дайлах юм байх..Гэрээсээ гарахад том том ширхэгтэй цас малгайлан орж байлаа..Цасан ширхэгийг алган дээрээ тосоод хайлахыг нь харж жаахан охин шиг л догдлон хөөрч дуу аялсаар түүнийхээ гэрийн зүг алхана..
Тэр гэрт тэр хүн яаж холион бантанг нь хутгаж байгаа бол гэж бодохоор өөрийн эрхгүй инээмсэглэнэ..Түүнтэй үерхээд 5сар өнгөрөхөд л тэр 1 гар утас, 2 айрфодоо гээсэн..Энэ хүн их сонин хоёр өөр туйлтай гэмээр..Нэг туйлд нь сургуулийн шилдэг сурагч, авьяаслаг нэгэн, халамжтай, өндөр, царайлаг, халуухан гэсэн хэсгүүд багтах бол нөгөө талд спортод ямар ч одгүй, бүтэлгүй, дэггүй, сүйтгэгч, эвдлэгч, эд зүйлсээ гээгч ичимтгий гээд дурьдаад байвал дуусахгүй их хэсгүүд бий..
Гэхдээ энэ бүхэн л нэгдэж Ким Намжүүнийг бий болгодог болохоор би бүх хэсэгт нь дуртай..Алдаа дутагдал нь хүртэл түүнийг эгдүүтэй харагдуулна..Заримдаа түүнтэй амьдрана гэж бодоход бага зэргийн айдас төрнө......Наргисан юмаа...:))
Намжүүн намайг 5 цагт ирээрэй гэсэн ч би догдлоод байсан болохоор эрт гараад ирсэн..Цаг арай болоогүй болохоор замдаа таарсан амьтны дэлгүүр лүү ороод гарахаар шийдлээ..
Би багаасаа л амьтанд их хайртай хүүхэд байсан..Ээж нэг удаа цав цагаан хөөрхөн туулай надад бэлэглэж билээ..Би түүнийг өлсгөхгүй байлгах гэж үргэлж хооллож, халамжилж байсан ч тэр нэг өдөр үхчихсэн..Ээж хэлэхдээ хоолноос болсон байх гэсэн..Хэтэрхий их хайрлачихсан чинь яваад өгсөн..Хэдэн өдөр уйлснаа ч санадаггүй юм..Тэрнээс хойш амьтан тэжээнэ гэж бодохоор үхчихвэл яана гэсэн айдас намайг дагадаг болсон гэх үү дээ..
Энэ дэлгүүрт ихэвчлэн загас, хавч, наймаалж, яст мэлхийнүүд байлаа.Намжүүн нэг удаа надаас дараа насандаа юу болж төрөх вэ? гэж асуухад нь би эргэлзээгүй далайн амьтан болноо гэж хариулж билээ..Яагаад гэвэл далайн амьтад надад үнэхээр амар амгалан санагддаг юм..Чимээгүй, намууханаар аж төрж гүн цэнхэр өнгөнд хүрээлүүлж байдаг болохоор тэдэнд атаархдаг юм..
Нуруун дээрээ 3 хар судалтай бусдаасаа маш өвөрмөц нэг яст мэлхий миний анхаарлыг татлаа..Яст мэлхий бол удаан тайван амьтан ч зорьсон газраа заавал хүрч чаддаг гэж би боддог бас урт удаан насладаг болохоор нь Намжүүнд бэлэглэхээр шийдсэн юм..
Яст мэлхийгээ аваад түүнийхээ гэр лүү жаргал дүүрэн алхаллаа...
Очоод хонхыг нь дарсан ч чимээ сураг байдаггүй..Дахиад дарсан чинь гэрт аяга таваг хагарах чимээ сонсогдож байна..Тиймээ хайрт минь чи ч мөн дөө..
Хацар дээрээ гурил нааж, хормогч зүүсэн, хацар нь хонхойдог, өндөр залуу юу ч болоогүй юм шиг хаалга онгойлгоод инээмсэглэлээ..Яст мэлхийгээ өгөхөд Жүүн баярласандаа бүр доороо үсрээд л байсан..Жижигхээн зүйлийг ч нандигнан хайрладаг түүний энэ занд би үнэхээр хайртай..
Би түүнд туслахыг хүссэн ч тэр гал тогоо руу намайг огт ойртуулсангүй.Кофе өгөөд зурагт үзэж байгаарай гэсэн болохоор би дажгүй кино үзчих санаатай сувгуудыг ээлжлэн солино.Гэтэл урьд нь постерыг нь хараад их таалагдаж үзэх юмсан гэж боддог байсан кино яг эхлэж байлаа..Eternal sunshine of the spotless mind гэдэг кино..
Жүүн болж байна уу?
Одоохон очлоо..
Тэр бага зэрэг гоймон нь нялцайсан шфагетти хийсэн байлаа..Гэхдээ өөрийнхөө гараар хийсэн болоод ч тэрүү үнэхээр гоё амттай байсан..Жүүн уртаа гоймон амандаа хийчихээд намайг хардаа гэснээ нүдээ бүлтийлгээд хоёр чихнээсээ бариад шорр хийтэл сорч бид зөндөө инээлдсэн..Дараа нь буйдан дээрээ суугаад тэр киног анхааралтай үзсэн..Амьсгаа даран чагнаж, үе үе гараа чанга атгалцаж, хааяа намайг уйлахад инээмсэглээд нулимс арчиж өгч, эцэст нь нэгнээ тэвэрч кино дууссан юм..
Юу ч болсон бай хэзээ ч мартахгүй гэж амлаач Минжи
Амлаж байна Намжүүнаа..
Түүний дараа бид ирээдүйнхээ тухай ярилцлаа..Намжүүн надаас ирээдүйд хэн болох тухай нухацтайгаар асуув..
Би чам шиг тийм ч сайн сурлагатай биш харин багахан зурах авьяастай гэж боддог болохоор тэрийгээ хөгжүүлээд ирээдүйд алдартай зураач болохыг хүсдэг..Харин чи халуухан тархитай болохоор хуульч, өмгөөлөгч, эдийн засагч гээд л бүгдийг хийж чадна даа..
Чи гайхах байх..Гэхдээ би эдний аль нь ч болохыг хүсдэггүй..
Намжүн ингэж хэлээд гүн бодолд автах шиг боллоо..Би гайхсан ч түүнийг юу гэхийг хүлээн чимээгүй суув..
Би дуучин(рэппер) болохыг хүсдэг...