9.Өвөл

31 4 1
                                    

Өглөө сэрэхэд Намжүүн байсангүй цаг хартал аль хэдийн 11 өнгөрчихөж босоод цонхоор харахад тэр минь далайн эрэг дээр сууж байлаа..Би инээмсэглээд түүн рүү алхлаа..Түүнийхээ хажууд очоод чимээгүй суув..
Сайхан амарсан уу?
                                 Тиймээ харин чи
Үнэхээр сайхан амарсан
Түүнийхээ мөрийг дэрлээд далайг ширтлээ..Баярласан ч гунигласан ч мөрийг нь дэрлээд тайвшралыг хүртэж болох хэн нэгэн чиний дэргэд байна гэдэг үнэхээр том шагнал биш гэж үү?
Бид таксинд суугаад гэр лүүгээ явлаа..Намжүүн тэр өдөр яг л жаахан хүү шиг болчихсон байсан.Инээгээд л эрхлээд л гарнаас минь нэг ч удаа тавиагүй..Энэ л төрхийг чинь үүрд харж амьдрахсан..Чиний инээмсэглэлийн төлөө сүнсээ худалдахаас ч буцахгүй...
Хайрт минь бидний ирээдүй ч гэсэн ийм л байгаасай үргэлж чамтайгаа хамт ингээд л энгийн хэрнээ жаргалтай оршихсон...
Би гэртээ ирлээ.Нагац эгчийн минь нэг сайн тал нь гэвэл миний юу хийх тэрэнд огт хамаагүй байх явдал..Тийм болохоор би түүнд баярладаг..
Маргааш болж хичээлдээ очиход Намжүүн эрт ирчихсэн дэвтэрийнхээ ард нөгөө л нэг шүлгээ бичин сууна.
Би энэ төрхийг харах дуртай..Түүний оршихуй энгийн хэрнээ хэтэрхий үзэсгэлэнтэй..Тийм ч учраас түүний оюун санаанаас ундран гарсан үгс гайхамшигтай байхаас өөр замгүй биз...
Өдөр хоног өнгөрдөгөөрөө л өнгөрнө...
Бид улам илүү бие биедээ ууссаар л байлаа..Хамгийн их айлгаж байсан зүйл бол цаг хугацаа....тэр хэтэрхий хурдан өнгөрч байсан..
Хүйтэн өвөл аль хэдийн хаяанд иржээ..Би даарах дургүй ч малгай өмсөх дургүй болохоор хичээлдээ малгайгүй ирж Намжүүнд загинуулдаг байлаа..Үнэндээ малгай өмсөх дургүйдээ биш түүний үглэхийг сонсож өхөөрдөх гэж албаар малгайгаа орхиж гардаг байсан..Намжүүн бүр сүүлдээ надад малгай цүнхэлж ирээд хүргэж өгөхдөө буцааж цүнхлээд явдаг болсон..Эгдүүтэй байгаа биз..
Амралтын өдөр бид хамтдаа салхинд гарлаа..Өвлийн хүйтэн өдөр ч гэлээ түүнийхээ нөмөрт би дулаацчихдаг..Хөлдчихсөн голын мөсөн дээр бид мөс мөргөлдүүлж тоглон их л зугаатай байлаа.Намжүүн тэмцээн уралдаанд одгүй болохоор надад дандаа хожигддог юм..Хожигдчихоод гомдоллохыг нь яана...
Хоёулаа холоос гүйж байгаад хэн нь хол гулгахаа үзэх үү?
                           Тэгье би угаасаа ялах юм чинь
Тэгж л бай би энэ удаад түрүүлнэ заа юу надаас эхлэе..
Намжүүн холоос гүйгээд гулгаснаа тэнцвэрээ алдаад хальтраад уначихсан...Их өвдсөн байхдаа...Гэхдээ хичнээн инээдтэй харагдсан гээч...
Зүгээр үү Намжүүнаа???
Намжүүн өөрөө үг ч хэлэлгүй инээгээд байх юм..Би ч инээдээ барьж ядаж байсан болохоор бид хоёр голын мөсөн дээр хэвтээд элгээ хөштөл инээсэнсэн..
Чи бидний цангинасан инээд цуурайтаж хорвоо дэлхий цав цагаан өнгөөр гялалзан хамгийн үзэсгэлэнтэй өвлийн хамгийн жаргалтай дурсамжуудын минь нэг ийнхүү миний бидний сэтгэлд үлдсэн юм...
Тэр өвөл хүйтэн байсан ч чиний энгэрт би хамгийн дулаахан өвлийг туулсан..
Өвөл надад хайрыг халамжийг бэлэглэсэн🌨💙

✨Name or Love❤️Where stories live. Discover now