ฅ^•ﻌ•^ฅ

1K 159 24
                                    

"ӨВӨӨӨӨ~". цэцэрлэгийн насны бяцхан охин чарласаар хаалга саван орж ирэхэд Намжүүн Согжин хоёр үсэрч босон охиныг тэврэн авлаа.

"Өвөөгийн бяцхан Савол аав ээж хоёртойгоо мундаг байсан уу?"

Согжин охины хацар дээр үнсэхэд Намжүүн нөгөө хацар дээр нь үнсэн

"Цэцэрлэгтээ сайн явж байгаа юу?" гэлээ.

"Байж бай, байж бай. Нэгдүгээрт би Савол биш Ивол. Хоёрдугаарт Ивол миний бие хэзээ ч цэцэрлэгт явж байгаагүй ажээ. Гуравдугаар аав ээж хоёр Савол, Кивол хоёрыг тэврээд ирж байгаа. Би болдоггүй монди нь юм болохоороо гүйгээд ирэхгүй юу."

Охин цовоо гэх чинь тайлбарлаж өгөөд тэврээс нь мултран гал тогоо руу орон хөргөгч уудалж эхлэв. Араас нь Сэрим болон түүний эхнэр нэг нэг охин тэвэрчихсэн орж ирлээ.

"Амрыг айлтгая, Аавуудаа." Сэрим инээд алдан охиноо буйдан дээр тавиад аавууддаа үнсүүлэн эхнэрийнхээ хажууд суув.

"Савол Кивол хоёр цэцэрлэгтээ сайн явж байгаа ч Ивол..."

Сэримын үгийг таслан Ивол гүйж ирэн Намжүүнд тэврүүлээд

"Ивол миний бие болдоггүй монди билээ. Бас өвөө хөргөгчид чинь нэг пицца байна. Би идчих үү?" хэмээн Согжин рүү нүдээ бүлтийлгэн харлаа.

"Тэг дээ."

Сэрим болон түүний эхнэр Хэвоны хүүхдүүд гурван ихэр. Хамгийн сонирхолтой нь Сэримын дүү Ирим хоёр ихэр хөвгүүдтэй. Бас нэг зүйл нь Сэрим Ирим хоёр ихэр ажгуу. Биднийг ярьж байсныг мэдсэн юм шиг дуу шуу болон хоёр хүү орж ирлээ.

"Миний Хёнжин өвөөдөө ир." Согжин хүүг тэврэн ийн хэлэхэд хүү санаа алдаад

"Би Вонжин байна." хэмээв. 

"Хоош, Ким Сэрим, Ким Ирим! Та нар энэ хүүхдүүдээ жаахан ялгахаар болгооч!" Согжин сонингоор ширээ нүдэн орилоход Иримын нөхөр Кёнсог багахан хөхрөн

"Өөрсдөө ч ялгахгүй байна." гэлээ.

~~~

Орой унтах гэж байтал Ивол Намжүүний өрөөнд гүйхээрээ орж ирэн өвөрт шургаснаа

"Кивол намайг зодоод байна." гэх нь тэр.

"Яагаад зодоод байгаа юм. Миний охиныг?"

"Аан харин би зодчихсон юм."

Намжүүн инээд алдан Иволыг үнэрлээд хэвтэхэд Ивол санасан мэт уулга алдан

"Нээрээ, би бүр асууя гэж бодоод л байсан юм. Бараг худлаа ярьсан хүнд насаараа бодлоо." гэхэд Намжүүн гайхаж

"За юуг тэр вэ?"

"Та өвөөг яагаад л 'хөөе зөнөг толгой, өвгөөн, хөгшөөн, буурал ягаан минь, өвгөрсөн хөгшин минь' гээд байдаг юм." охин яг л Намжүүн шиг ярьж эхлэхэд Намжүүн чангаар инээд алдав.

"Энэ нууц шүү Иволаа. Миний ач охин нууж чадна тийм ээ."

"Чанд сахин хамгаална."

"Өвөө нь зөнөг өвөөгийнх нь нэрийг мартчихсан юм."

|Хайрлаарай.

•60 years old teenegers•||NamjinWhere stories live. Discover now