| (• ◡•)|

699 111 7
                                    

"Хөгшөөн"

Намжүүн гал тогооны үүдээр толгойгоо цухуйлган дуудахад Согжин хутгаа арчин яасан талаар асуув.

"Хоёулаа явж коно үзэх үү?"

Согжин уулга алдаад ийш тийш гүйж, яг л байж суух газраа олохгүй догдолж байгаа мэт

"Болзоо юм уу?" гэх нь тэр.

"Күэ яахав. Болзоо гэхэд бараг л.."

"Хэзээ үзэх юм?"

"Одоо"

Согжин өрөө рүүгээ гүйн хамгийн дуртай ноолууран цамцаа өмсөөд өмд рүүгээ нэг харлаа.

"Цэвэрхэн бас сайхан харагдаж байна."

Тэр амандаа ийн үглээд догдолж ядсандаа толины урдуур байн байн эргэлдэнэ. Тэгээд өрөөнөөсөө гаран Намжүүнаас сугадахдаа

"Чи ч азтай хөгшин юм аа." гэх нь тэр.

"Яажуган?"

Намжүүний гайхширсан асуултанд Согжин эрхэмсэг инээмсэглэн үсээ хойш шидээд

"Ийм царайлаг амьтантай суух гэж." хэмээн өөрийгөө магтав.

"Би 35жил амьтантай хамт амьдарчихсан юм байна л даа."

Намжүүн амандаа үглэхдээ толгой сэгсрээд тэд хамтдаа кино театр луу явлаа.
Зодоонтой кино, хайрын кино гэж хэсэг маргалдсаны эцэст хайрын кино үзэхээр болж тасалбар захиалахаар ээлжээ хүлээнэ.

"Намжүүн аа."

Энэ Намжүүний ахлах сургуулийн Суна байх агаад их найланхай инээхэд Намжүүн ч мөн ичингүйрэн Сунагийн нэрийг дуудаад гар дээр нь үнсэв.

Тэд Сунатай нэг танхимд, бүр зэрэгцээд суух нь Согжиний уурыг хангалттай барж байлаа. Киноны турш догдлом хэсгүүд дээр нь Суна гээч хөгшин авгай Намжүүнд наалдаж байв.

Намжүүн хүртэл нүдээ үрчийлгэн, хацрын хонхорхойгоо гарган инээмсэглэх нь Согжины уурыг аймшигтай ихээр хүргэнэ.

Кино дуусахад Согжин тэднийг орхин бушуухан танхимаас гарлаа. Суна, Намжүүн хоёр ч дугаараа солилцон гарч ирэхэд Согжин Намжүүн нэг сайн муухай харж аваад түрүүлэг алхах нь тэр.

Аргагүй шүү дээ. Олон жилийн дараах гайхалтай болзоог нь хачин эмэгтэй сүйтгээд хаячхаар чинь ямар их гомдол мэдрэгдэх болж байна аа айн.

Намжүүн түүнийг гүйцэж ирэн гараас нь хөтлөх гэтэл Согжин огцом гараа татан авлаа. Тэгээд машиндаа суулгүй такси барив. 

"Яасан бэ хөгшөөн."

Намжүүн утасны цаанаас их л санаа нь зовсон бололтой асуухад Согжин санаа алдаад

"Суна, Суна, гээд л их сайхан байв уу чи. Ингэх гэж кино үзсэн юм уу?"  гэлээ.

"Уучлаарай. Харих гэж байгаа юм уу? Хайр нь гүзээлзгэнэтэй бялуу аваад очих уу?"

"Би ямар гахай юу? Зайл."

Согжин утсаа таслан халаасандаа хийгээд

"Энэ муугаас ер нь сална аа." гэхэд таксины жолооч айхтар харах нь тэр.

"Одоо та юу?" Залуу толиндоо харан хэлэхэд Согжин гүнзгий амьсгаа аван

"Яасан? Жаран настай хүн салж болдоггүй гэсэн хууль гараа юу? Сонин юм ярих нь шивдээ."

|Би бинго хийсэн шүү хихи. Хэрвээ та хэд бөглөхөөр бол намайг таг хийгээрэй

FB: Jennifer VK

FB: Jennifer VK

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
•60 years old teenegers•||NamjinWhere stories live. Discover now