(ง'̀-'́)ง

625 124 11
                                    

Толгойгоо дааж ядаж үүрэглэж байхад хуруу даран хүлээсэн, сэтгэл түгшин санаа нь зовсон хайртай өвгөн нь шатаар өгсөн хажууд нь суув. Намжүүний санаа үнэхээр, бүр байж боломжгүй ихээр зовсон учраас, сая нэг юм тайвширч уйлмаар санагдана.

"Тэвэрье."

Согжин дуугүйхэн Намжүүнд тэврүүлэн салахдаа түүнийг босгоод

"Хүйтэн шатан дээр өгзгөөрөө сууж л байдаг их бөх зүрх ээ? Нуруу бөөр чинь өвддөг юм байгаа биз дээ." хэмээн үглэж гарахад Намжүүн алгаа ташив.

"Миний үглээ өвгөн эргээд ирлээ."

"Ядарч байна уу? Усанд орчихоод унтацгаая."

Согжин ийн хэлээд шүүгээнээсээ унтлагын хувцсаа гаргаж тавин ус тосохоор ванны өрөө рүүгээ оров. Намжүүн усаа тааруулж ядан байн байн гараа тосож үзэх Согжины араас хайрлангуй ширтээд цамцаа тайлан өмд пудволктойгоо үлдлээ.

Үнэндээ тэд жаран насны босгыг давсан боловч тийм хөгшин харагддаггүй. Намжүүн ч гараа үүрээд удаан алхдаг болохоос эрүүл чийрэг биетэй эр юм шүү дээ. Согжин ч гэсэн Намжүүн л бүдүүн, хөөрхөн гүзээтэй гэдэг болохоос нарийхан бэлхүүстэй чийрэг эр.

Тэд томоос тос ванндаа хамтдаа усанд орж Намжүүн Согжины нурууг угааж суухдаа хэсэг газар бууралтсан цагаан үсийг нь иллээ.

"Бид гэрлээд их олон жил өнгөрчээ."

Намжүүнийг ам нээхэд Согжин толгой дохин

"39 жил өнгөрчээ." хэмээв.

"Тэгсэн ч миний хайр ерөөсөө хөгшрөөгүй байна. Нүд нь жаахан олон давхраатай болсон л доо. " Согжины үс зөвхөн ард хэсгээрээ бууралтсан учраас хайртынхаа сэтгэлийг худал үгсээр тайтгаруулж байлаа.

"Анх Сэрим Ирим хоёрыг үрчилж байхад бор хоолондоо дөнгөж орсон хоёр жаахан амьтан байж билээ. Тэгээд тахианы зутан идэх гэж өдөржин ноцолдоод, ядрахгүй дахиад тоглодог байж билээ. "

Намжүүны намуухан хоолойд Согжин бүүвэйлүүлэх мэт уярана.

"Алхаж сурчхаад алгаа ташиж онгироод хамаг амь амьдрал хоёр жаахан амьтан дээр тогтож байгаа юм шиг санагддаг байжээ."

Согжин инээвхийлээд

"Одоо нөгөө хоёр чинь арван нэг болсон шүү дээ. Удахгүй хорь ч болж мэднэ. " гэхэд хоёул хөхрөлдлөө.

|Сайхан амраарай

•60 years old teenegers•||NamjinWhere stories live. Discover now