(❍ᴥ❍ʋ)

625 111 5
                                    

Намжүүн гараа гарган амттай хоол хийж, амттан хүртэл бэлдсэн ч шөнө болчхоод байхад Согжин ирсэнгүй. Аргаа ядсандаа хүүхдүүд рүүгээ залгалаа.

"Сэрим, аав нь очсон уу?"

Утасны цаанаас нойрмог хоолой 'үгүй ээ, ямар нэг юм болоо юу?' гэх нь дуулдав.

"Зүгэар дээ, миний хүү унт унт. Өглөө ажилтай биз дээ. Заа сайхан амраарай"

Буурал үст утсаа таслан дахин дугаар хийлээ.

"Өө~ миний охин унтаж байв уу?"

'Үгүй ээ, яасан аав?'

"Согжин аав нь өдөр танайхаар очсон уу?"

'Үгүй ээ, Согжин аав байхгүй байгаа юм уу?'

"Үгүй дээ, за миний охин одоо унт даа."

Дахин нэг дуудлага таслаад үнэхээр санаа нь зовж эхлэв. Аймшигтай дэлхий ертөнц дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр юу эсийг л сонсоно шүү дээ.

Анх тэднийг гэрлэж байхад хүмүүс ямар их гайхдаг, зарим нь яасан ихээр жигшдэг байсан талаар тэр бодлоо. Олон саад даваа туулсан шүү гэж бодохоор Согжиныг улам ихээр хайрладаг байсан шүү дээ. Хэзээ ч гомдоохоор ийм тэнэг үйлдэл гаргаж байсангүй. Хүн хөгшрөхөөр улам гомдомтгой болдог гэж үнэн бололтой.

Согжин рүү дахиад залгах ч утсаа авсангүй. Намжүүний санаа үнэхээр их зовж байгаа учраас арга ядан хүрмээ аваад цагдаагийн газар очихоор явав.

"Сайн байна уу?"

Дуу шуу ихтэй хэлтэс дээр орж ирмэгцээ нэгэн дээр нь яваад очив.

"За сайн байна уу? Ахаа"

Намжүүнд согтуу хүмүүсийн орилоон их л тухгүй байгаа бололтой хөмсгөө бага зэрэг зангидаад

"Ах нь хүн хайлгах гэсэн юм л даа. Санаа зовоод болдоггүй." гэхэд мөрдөгч залуу мэдүүлэг авахдаа бэлдэн суулаа.

"За, нэр, нас. Хамгийн сүүлд хаана харсан бэ?"

"Ким Согжин гэдэг. Одоо 64 настай. Хамгийн сүүлд бид хоёр өдөр 13цагийн үед кино театр дээр хамт байсан юм. Тэгээд жаахан муудалцсан юм аа. Таксинд суугаад явснаас хойш огт холбоо алга."

Мөрдөгч мэдүүлгийг бичиж дуусаад

"Уучлаарай ахаа. Таны ярианаас сонсоход Ким гуай өөрөө явсан юм байна шүү дээ. Тэгэхээр бид насанд хүрсэн хүн өөрөө гэрээсээ, эсвэл хаа нэг тийшээ явсан бол хайх ёсгүй байдаг юм л даа." гэлээ.

Одоо үнэхээр гарцгүй болчихлоо шүү дээ. Намжүүн санаа алдан цагдаагийн хэлтсээс гараад зам даган удаанаар алхлаа. Согжин байнга л би салаад өгье, явлаа барилаа гэж сүрдүүлдэг байсан ч хэзээ ч ингэж явж байгаагүй шүү дээ. Харанхуй байшиндаа орж ирэн санаа алдлаа. Амархан гомдчихдогийг нь мэдсээр байж яах гэж ч өөр хүнтэй алцганаснаа ойлгохгүй байв.

Амжилтгүй наян хоёр дахь дуудлагаа хийгээд гадаа гарч шатан дээрээ суулаа.

|...

•60 years old teenegers•||NamjinWhere stories live. Discover now