▼・ᴥ・▼

758 137 17
                                    

"Жүүн, өвгөн нь нэг санаа оллоо."

Согжин их л бодол болон сууж байснаа гэнэт ам нээхэд Намжүүн цочисхийн хараад

"За бас юу тэр вэ?" хэмээв.

"Хоёулаа нуугдаж тоглоё."

Намжүүн бүр гайхаж орхих нь тэр.

"Чи бод за юу нуугдаж тоглох зөндөө газар байна. Хүүхдүүдийн өрөө, шүүгээ, ширээн доор гэх мэт. Тэгээд тоглох уу?"

Согжин байдгаараа хөөрхөн инээмсэглээд гараа хавсран гуйлаа.

"За тоглоё доо. Хэн чоно болох юм."

"Алга тэнгэрдье."

Согжин Намжүүнтай илүү ойртон суугаад гараа гаргав.

"Алга тэнгэрийн аль нь вэ? Ус мөс цас."

"Еээээс" Согжин үсэрч босоод Намжүүний нүдийг боон

"Миний хайр 100 тоолоорой за юу." гээд хацар дээр нь үнсээд нуугдахаар гүйлээ.

"Нэээг, хоооёр, гуурав, дөөрөв, тааав..."

Тоо тоолох чимээ жар гараад хурхирах чимээ болж өөрчлөгдөв.

"Олоорой."

Байшинд нам гүм. Хоёр талд хурхирах чимээ л дуулдана.

"Өвөө хоёр Жин ирлээ." Хёнжин Вонжин хоёр хөтлөлцөн орж ирээд унтацгаах хоёр өвөөгөө хэсэг гайхшран зогсов.

"ӨВӨӨ!! СЭР!!!" Хёнжин чихэн дээр нь нэг сайн орилоход Намжүүн үсэрч босоод нүднийхээ боолтыг аван эвшээлээ.

"Ахх яагаад унтчихав аа."

"Нөгөө өвөө хааччихсан юм?"

Вонжиныг асуухад Намжүүн санасан мэт уулга алдаад үүдний өрөөний шүүгээнээс эхлүүлэн хайж эхлэв. Тэгээд явсаар Сэримын орон доороос Согжиныг олон сэрээв.

"Хайж байх хооронд унтчихсан байх юм аа."

Намжүүнийг ийн хэлэхэд Хёнжин амьсгаа аван чангаар

"Өвөө! Жүүн өвөө-" түүний уруул дээр Намжүүн гараа тавин чихэнд нь

"Өвөөгөө унтчихсан байсан гэж хэлж болохгүй ээ. Дараа нь явж догбуги авч өгье." хэмээн шивнэхэд Хёнжин инээмсэглэн

"Жүүн өвөө таныг бүр зөндөө хайсан" гээд нүдээ ирмэв.

Нөхцөл байдлыг нэг л ойлгоогүй Согжин

"Яацгаагаад байгаа юм?" гэлээ.

|Хуйвалдаад байна!

•60 years old teenegers•||NamjinWhere stories live. Discover now