¯\_(ツ)_/¯

593 116 3
                                    

"Ээ~ хурдал л даа! Өвөө одоо нээрээ!"

Ивол Намжүүний гараас зууран аль хурднаараа явахыг хичээх аж. Өнөөдөр эцэг эхийн өдөр учраас тэд хамтдаа салхинд гарах болсон ч Намжүүн ёнбугаа ураад Ивол той хамжиж оёж байгаад машинаасаа хоцорчихсон. Яг юу гэх гэсэн бэ гэхээр Сэрим бүгд суусан эсэхийг шалгаж байтал Согжин бүрэн байна гээд хэлчихсэн хэрэг. Тэгээд л тэднийг мартчихаж.

"Өвөө, энэ байдлаараа хоёулаа өнөөдөр очихгүй ээ?"

Ивол санаа алдахад Намжүүн даган санаа алдаад

"Хоёулаа таксинд сууя." гэлээ.

"Хэтэвчээ орхичихсон гээгүй юм уу?" Энэ удаад Ивол орилох шахан хэлэхэд Намжүүн духаа алгадаад яахаа бодов.

"Өвөө автобус!"

Тэд гүйж явсаар автобусанд амжин суулаа. Тэгснээ бие биенээ шоолон инээлдэж, орхигдсон гомдлоо жаахан ч гэсэн нимгэлэв.

"Өвөө нь хүний утас гуйдаг юм уу?"

"Тэг тэг, аавтай ярь зүгээр"

Намжүүн урд сууж буй нэг бүсгүйн утсыг гуйн Сэрим лүү залгалаа.

"Яа~ хэн эцэг эхийн өдрөөр аавыгаа мартаад явж байдаг юм?"

"Бурхан минь!" Сэрим сая л анзаарсан бололтой уулга алдахад Согжины инээд алдаж байгаа нь сонсогдов.

"Та хаана явж байна ааваа?"

"Би Ганду өнгөрөөд явж байна."

"Одоо буучих, би очоод авъя."

Намжүүн ойлгосноо илэрхийлэн утсаа таслаад Иволыг дагуулан автобуснаас буулаа.

Тийм ч удсангүй Сэрим машинтайгаа ирэн урд нь зогсов.

"Аавыгаа мартдаг бөх зүрх ээ?"

"Согжин аав л..."

Согжин одоо ч инээсээр байх агаад нүдээ бүлтийлгэн хэлээ гаргалаа.

|Мэдэхгүй ээ хахааа

•60 years old teenegers•||NamjinWhere stories live. Discover now