/1/

2K 172 3
                                    

Бидний оршин тогтнохуй?

Мэдээж тэс өөр

Гэсэн ч зөвхөн тэр нэг цаг, нэг газарт л уулзах боломжтой бол?

Тэр үеийг л хүлээнэ

Хэзээ ч тэр үе тохиохгүй гэвэл?

Би өөрөө тэр бүхнийг бүтээнэ

Магадгүй би оргүй хоосон оршихуй бол?

Тэгсэн ч би хүлээнэ. Ахин нэг удаа заавал харахыг хүснэ.

///

Зарлал:

Сөүлийн урлагийн их сургуулийн энэ жилийн элсэлт эхэлсэн байна. Тав тухтай орчин төгс сургалтыг хүсвэл…

"Хэдий болтол энэ зарлал нь явах юм болоо! Залхуутай юм.…Өнөөдөр ахиад л халуун уйтгартай өдөр байна. Тэгэхээр миний очих газар ойлгомжтой. Ганц л сонирхол татах газар байх юм даа"

Энэ хүүг Жимин гэх бөгөөд Сөүлийн урлагийн их сургуулийн 3-р курсын оюутан. Тэрээр уран зургийн ангид суралцдаг бөгөөд зургаас өөр зүйл үл сонирхдог нэгэн. Тэглээ гээд амьдралын идэвхгүй даруухан нэгэн бол биш. Ямар үед яахаа маш сайн мэддэг түүнд хүмүүс дуртай байхын аргагүй биз. Байнгын үсээ буддаг тэрээр хичээлийн шинэ жилийн нээлт болж буйтай холбогдуулаад үсээ даруухан өнгөөр будуулсан байна. Хар үс нь түүнийг ямар халуухан харагдуулж байгааг тэр өөрөө ч мэдэхгүй дээ.

Түүний явж буй газрын хувьд гэвэл багшийнх нь хувийн уран зургийн өрөө ба тэнд Жиминээс өөр нэгэн орж үл болно. Сургуулийн шилдэг сурагч л ийм давуу эрхтэй байдаг болов уу.

Тэрээр ээжтэйгээ хамт амьдрах ба айлын ганц хүү гэдгээрээ эрх дураараа мөн чөлөөтэй нэгэн. Хүйсийн чиг хандлагаа ч чөлөөтэй илэрхийлж ээжийгээ хэсэг шоконд оруулж байсан ч тэр явдал болоод хэдийн 6 жил өнгөрчээ. Мөн сургуульд нь түүний талаар хов жив хэдийн тарсан байвч түүнд нэг их хамаа байдаггүй. Ямар ч хариу үйлдэл үзүүлддэггүй болохоор хэн ч энэ асуудлаар түүнийг оролддоггүй байна.

///

Жимин өөрийн зорьсон газар ирэх ба хэдэн цаг суухаа ч мэдэх тул багахан идэх зүйл барьсан байлаа.

Түүний уйтгартай ч гэмээр сонирхолтой ч гэмээр оршин тогтнол ийн эхэлж байна.

Түүний уйтгартай ч гэмээр сонирхолтой ч гэмээр оршин тогтнол ийн эхэлж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

A/N: Mini short story тул урт хэсэг нэхэхийг хориглоно :>

••One More Time••[COMPLETED]Where stories live. Discover now