/13/

770 117 4
                                    

Хачин юм...яаж бүхэл бүтэн хүн усанд хаясан чулуу шиг хоромхон зуурт алга болж байдаг юм? Өөрөөсөө мянгантаа ийн асуух ч хариу нь олдсонгүй.

Бие минь бүхэлдээ салганан өвдөг минь чичигнэсээр юу юугүй сөхрөөд уначихав. Олон хүн ихтэй гудам байсан ч болохгүй гэж бодсон ч биеэ удирдах хүч надад байсангүй.

Цээж минь хөндүүрлэн амьсгаа авч ч чадахаа больтлоо бачууран суух миний амнаас ганц ч авиа гарсангүй. Өөрийгөө дотроос нь урж идэх мэт чимээгүй хашгираан хичнээн их цөхөрснийг минь илтгэж дөнгөх болов уу? Гайхаж байна.

Удтал ийн суусан ч бодит байдал өөр болчихгүй нь мэдээж. Үүнийг ч ухаарах би өөртөө хатуухан үг шидсээр гэртээ эргэн ирэв.

Бүх зүйл яг л байрандаа юу ч болоогүй мэт. Ганцхан миний дотор л дэлхийн 3-р дайн явагдаад байгаа гэлтэй.

Өдөржин энэ тэрүүгээр явж сэтгэлээ хоёрдуулсаар би гэдэг хүн ядарсан бололтой. Орон дээрээ нураад уначихмаар санагдаж байна.

Хамгийн хачирхалтай нь тэр нэгэнтэй хамт байсан 2 сарын хугацаанд ердөө гарын арван хуруунд л багтахаар хэмжээний дурсамж бүтээсэн байв. Бусад зүйлс нь бүдэг бадагхан. Магадгүй хэзээ ч байгаагүй цаг хугацаа байх.

Чи яг хэн юм бэ? Чамд тэврүүлж үнсүүлсэн тэр мэдрэмжүүд одоог хүртэл надад байсаар байтал эзэн нь оргүй хоосон байна гэдэг хэр их боломжтой бол?

Тэр явдал өчигдөрхөн байсан гэхээр маргааш би шалгалттай байх нь ээ. Энэ бүгдийг мартаад унтах ёстойгоо ойлгох хэрэгтэй юмсан....

Маргааш бүх зүйл сайхан байна гэж итгэхээс өөр сонголт надад үгүй бололтой...

Маргааш бүх зүйл сайхан байна гэж итгэхээс өөр сонголт надад үгүй бололтой

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
••One More Time••[COMPLETED]Where stories live. Discover now