/20/

1.2K 125 8
                                    
Гэнэт ухаан орох мэт тэр намайг хүчтэй гэгч нь түлхсэнд би газарт уначихав.

Өвдөж байна.
Ямартай ч зүүдлээгүй байна.
Бурхандаа талархья.

- Чи хэн болчихоод…

Тэр үгээ гүйцээсэнгүй. Зүгээр л өөр тийш харан яахаа бодож байх шиг.

Энэ л миний боломж байх. Ахиж олдохгүй боломж. Энэ мөчийг л алдаж болохгүй. Ахин нэг удаа чиний төлөө нэг алхам хийе.

- Юу л даа. Чи гайхаж магадгүй юм. Гэхдээ би чамайг зүүдэндээ олон удаа харж байсан. Үгүй ээ.…зүүдэндээ удаан хугацаанд хамт байсан гэх хэрэгтэй байх.

- Юу яриад байгаа юм?

- Ямартай ч намайг Пак Жимин гэдэг. Чамайг Жон Жонгүг гэдэг үү?

- Тийм ээ. Яаж?

- Хэлсэн штээ зүүдэндээ харсаан гэж.

- Үнэхээр би чиний зүүдэнд орж ирдэг болж таарав уу?

- Би худлаа хэлээгүй ээ. Тэгэхээр дотно танилцвал ямар вэ? Би чамайг их сонирхож байна.

- Би жаахан завгүй байна дараа болох уу?

- Харин би завтай байна. Үгүй ээ чамд бол хичнээн ч зав гаргасан болж байна.

- Юу?

- Хаашаа явж байгаа юм?

- Кафе

- Ажилладаг юм уу?

- Тийм ээ. Хичээлийнхээ хажуугаар л.

- Болж байна чи ажиллаад би тэнд чинь чамайг хараад байж байя.

- Хачин юм ярих юм аа.

- Дурласан хүн юуг ч хийдэг байхаа. За тэгэхээр намайг дагуулаад явах уу?

- Үгүй ээ яахав чи хүсч байгаа бол дагаад яв л даа.

- За тэгвэл эхлээд надад дугаараа өгч болох уу?…

Ахин нэг удаа чамайг өөрийн болгомоор байна. Энэ удаад хэзээ ч алдахгүйгээр хааш нь ч явуулахгүйгээр…

-Төгсөв-

-Төгсөв-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

A/N: Үүнээс цааш өөрсдийн төсөөллөөрөө бодоорой :31 сарын турш өгүүллэгийг минь уншиж байсан та нартаа баярлалаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

A/N: Үүнээс цааш өөрсдийн төсөөллөөрөө бодоорой :3
1 сарын турш өгүүллэгийг минь уншиж байсан та нартаа баярлалаа. Богино хэсэгтэй өгүүллэг бичээгүй удчихжээ. Ийм хурдан дууссанд нь гайхаж байдаг шүү. Удахгүй шинэ өгүүллэг эхлүүлэх болохоор хурдхан дуусгахаар шийдсэн юм. Таалагдсан гэж найдья.

••One More Time••[COMPLETED]Where stories live. Discover now