2020/10/22
Хэдийн өвлийн хүйтэн болж бие байтугай сэтгэл ч дааруулах нь гунигтай. Зузаан куртканыхаа халаасанд гараа хийн дулаацуулах аядах ч угийн хүйтэн цустай мэт мөс шиг явдаг гар минь хүний урманд жаахан ч болов дулаацсангүй.
Даараад л явж байхаас…
Хааяа нэг агаарт үлээн уур гаргах нь хөгжилтэй санагдах ч илүү удвал тэр чигтээ хөлдөх юм шиг санагдаж байна.
Яг ийм л үед үерхэл хэрэгтэй байдаг байх.
Хамтдаа хөтлөлцөөд даарсан ч нэгнийгээ дулаацуулан явах хосуудыг харан хэсэгхэн зуур зогтусах өөрийгөө шоолмоор ч юм шиг.
Цас будрах нь үзэсгэлэнтэй юм.
Орчин тойрон цагаан өнгөөр будагдаж хэний ч гишгээгүй шинэхэн цасан дээр хөлийн мөрөө үлдээх шиг сайхан мэдрэмж алга.
Энэ мөчид тэр нэгэн хамт байсан бол…
Хэдэн сар бодогдохгүй байсан хүн гэнэтхэн л бодолд орж ирэн тархийг минь эзэлж орхисонд гайхсан ч үгүй.
Магадгүй жинхэнэ хайр байсан юм болов уу?
Инээдтэй л хэрэг.
Бодит бус хүнд хайртай болно гэдэг…
Жимин бодол дундаа автан ийн явж байтал хэн нэгэн түүний мөрийг хүчтэй гэгч нь цохьчих нь тэр.
-Уучлаарай.
Намуухан хэр нь сэтгэл гижигдсэн хоолой…
Өмнө нь хаа нэгтээ сонссон ч юм шиг…
Таньдаг хүн билүү?
Дэндүү ихээр санагалзсан тэр хоолой мөн ч юм шиг.
Гэсэн ч царайг нь харахаас айж орхилоо.
Ахин хий дэмий найдвар төрүүлэхвий гэсэндээ л тэр.
Арайхийн ухаан орох тэр мөчид намайг мөрлөсөн нэгэн нуруугаа харуулан цааш явж буй нь нүдэнд үзэгдлээ.
Өмнө нь учирч байсан мөч.
Ахин араас нь явж үзэх хэрэгтэй бололтой.
Миний мэдэх хүн мөн болов уу…
A/N: Иймэрхүү хэв маягтай бичиж үзээгүй юм байна. Энэ өгүүллэгт шинэ юм туршиж байгаадаа баяртай байна хха.
YOU ARE READING
••One More Time••[COMPLETED]
Short StoryBxB story Start: 2020-04-02 End: 2020-05-09 Author: "Tony"