/5/

1K 136 4
                                    

Тэд хамт гаран жаал жуул зүйлсийг ярьсаар хооллох газраа ирэв. Нэг их хүнгүй цэвэрхэн тохилог зоогийн газар байсанд Жимин өөрийгөө эндхийн байнгын үйлчлүүлэгч болмоор байгаагаа хэллээ. Гэхдээ зүгээр ч нэг ирэх биш Жонгүгтай хамт ирмээр байгаагаа ч хэлсэнд Жонгүг дургүйлхсэнгүй.

Үйл явц тун романтик өнгөрөх ба бүх зүйл хэт сайхан болоод байгаад Жимин бага зэрэг санаа зовиноно.

Гэсэн ч урдаа суух нэгний тунгалаг нүдийг харах төдийдөө ухаан санаагаа хааш нь ч юм бэ гээн зөвхөн түүнрүү харах гэсэн шуналдаа автан дэлхийгээс тасарна.

Жонгүгийн түүнд захиалж өгсөн хоолыг идэж үзвэл "Аан яалтчгүй энэ хүний сонирхол мөн байна" гэх шиг бодол төрөх нь хэдийнээ таамаглал дэвшүүлж төсөөлөн бодсон бүхэн нь биелэх мэт сайхан санагдах аж.

Жонгүгийн намуухан хоолой "Таалагдаж байна уу" хэмээн цуурайтахад Жимин тансаг аялгуу сонссон мэт тальмааран түүнрүү хөнгөхөн толгой дохино.

Жиминий зөвхөн өөртөө бодсон нэршилийн дагуу тэдний анхны болзоо дуусгавар болох ба Жимин ахин уулзаж болох эсэхийг асуухад Жонгүг "Дугаараа өгчихвөл уулзаж болох юм" гэсээр түүний дугаарыг тэмдэглэн авав.

Жимин түүнд сайхан хоолтой газар зааж өгсөнд ахин нэг талархаад гэрлүүгээ зүглэх бол Жонгүг түүний араас удтал ширтэн бараа нь тасрах үед сая нэг гэртээ харилаа.

"Яг л миний бодсон шиг гайхалтай залуу байна. Миний нүд хэзээ ч худал хэлэхгүй юм аа. Жонгүгаа удахгүй чи минийх болно оо хүлээж бай"

 Жонгүгаа удахгүй чи минийх болно оо хүлээж бай"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
••One More Time••[COMPLETED]Where stories live. Discover now