/16/

656 99 4
                                    

3 өдрийн турш өөрийгөө хүчлэн байж цаг зав л олдвол унтаж байсан ч нэг ч удаа зүүдэлсэнгүй. Би үнэхээр буруу бодсон бололтой. Тиймдээ би тэгж их зүүдэлдэг хүн биш. Тэглээ ч тэр хүн ахин надтай уулзана гэдэг бүтэхгүй хэрэг. Уулзана ч гэж дээ миний толгойд орж ирэх гэвэл дээр байх.

Ахин төсөөлж бодье гэсэн ч бага багаар түүний царай мартагдаж эхэлж байна. Бид хоёр болзож байхдаа яг юу хийж байсан юм бол? Ямартай ч хамт алхаж байснаа санах юм харамсалтай нь бүх зүйлс бүдгэрэн нэг нэгээрээ алга болох нь намайг айлгаж орхилоо. Хэдий уулзаж байгаагүй ч, бодит байдал биш ч тэр үед мэдэрсэн мэдрэмж миний амьдралд тохиосон хамгийн гайхалтай мөч байсан.

Надаас өөр хэн ч тэгж мэдрэхгүй, тэрнээс өөр хэн ч тэгж мэдрүүлэмгүй тийм л ер бусын мөчүүд байсан. Мэдрэмж нь тодхон байгаа ч тэр хүний гадаад төрх болон бид уулзаад юу хийж юу ярьсан гэх зүйлсүүд сарнин алга болж байгаа энэ мөчид би юу юунаас илүү цаг хугацааг зогсоохыг хүсч байна.

Чи ингээд л үүрд оргүй хоосон болон замхрах юм гэж үү?

Ахиад өөр хэнийг ч хүсэхээргүй болгож орхисон хэр нь дэргэд минь байхгүй болох чинь шударга бус юм.

Аль эсвэл оргүй хоосныг хүсэх би энэ ертөнцийн гажуудал юм уу?

Аль эсвэл оргүй хоосныг хүсэх би энэ ертөнцийн гажуудал юм уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
••One More Time••[COMPLETED]Where stories live. Discover now