/8/

929 121 4
                                    

Тэр өдрөөс хойш бид үерхэж эхэлсэн ба он сараа харвал 1 сар өнгөрчихсөн байх юм. Гэтэл энэ хугацаанд бид яг юу хийснийг огтхон ч санахгүй байгаа би өөрийгөө ямар нэг өвчтэй юм болов уу гэж бодоод эхэлчихлээ. Бүх зүйл гайхалтай байсан. Яг л миний хүсдэг орчин үргэлж намайг бүрхэж хүссэн бүхэн минь биелээд л. Харин би энэ цаг хугацааны учрыг ойлгохгүй хэвээр л..…

///

Тэр минь ирж байна. Энгийн л нэг хувцас өмссөн авч бүхнээс тодрон харагдах юм. Түүнтэй уулзах үед орчин тойрны бүх чимээ аниргүйтэж зөвхөн түүний уянгалаг хоолой чихийг минь мялааж, түүний тухай бодол тархийг минь эзэгнэнэ.

Миний сэтгэлийг ингэж хөдөлгөх тэр нэгэн хэдийн урд минь иржээ. Гайхалтай инээмсэглэлээ надад зориулж дулаан энгэртээ намайг тэврэн авлаа. Энэ мөчид би зүгээр л түүний өмнө нураад уначих шиг санагдаж хэзээ ч битгий дуусаасай гэж бодох нь миний шунал уу.

- Хайрт минь.

Тэр нялуун үгсээ чихэнд минь урсгаж энэ бяцхан газарт аль хэдийн цэцэг дэлбээлүүлчихэж. Ухаан санаа минь балартаж зүгээр л түүний бал бурам мэт уруулыг амтлахаар урагш тэмүүлнэ.

Чи, би гэх хүнийг бүхлээр нь эзэгнэн өөрийн тухай бодлыг миний сэтгэлд хэзээ ч арилхааргүйгээр хадаж, диваажинд хөврөх мэт энэ мэдрэмжүүдэд ухаан санаагаа алдан хөл алдуурхад хүргэж орхижээ. Энэ бие хэдэн сар жилийн өмнөөс л чинийх байсан мэт ичгүүр сонжуургүй аашилж байна.

Энэхэн мөчид би чамд хэр их хайртайгаа ойлгох шиг.

А/N: Жаахан ч болов учир битүүлэг зүйл явагдаж байж мэдэх…

••One More Time••[COMPLETED]Where stories live. Discover now