Гартаа бийр барин уран зураг зурах залуу хэдийн бодит байдлаас тасарсан харагдах ба зургаа будах тоолондоо хэмнэл үүсгэх мэт найган хөдөлнө.
Түүний сэтгэл санаа хэр өндөр буйг шуудхан тольдож болмоор.
Мэдрэмж нь дээд цэгтээ тулан бийрээрээ сүүлийн хүрэлтээ хийх тэр агшинд залуу хүү түрхэн зуурын уянгалаг аялгуу амнаасаа гаргах нь сонсогдоно.
Тэр сэтгэл хангалуун байна.
Өөрийн зурсан зургаа сэтгэл нь хөдөлж байдгаараа сэргэсэн байх нүдээрээ удтал ширтэх ба түүнд хангалттай гэх шиг цонхны нимгэн цагаан хөшиг түүний нүдийг халхлан хийсэх аж.
Уран зураг мэт энэ дүр зураглалыг удтал ажсан залуу түүнрүү ойртож эхлэхэд гутлынх нь тог тог хийх дуу саяхан л сэтгэл хөдлөлийнхөө дээд цэгт тулан бүрэн төсөөлөлдөө автсан залууг цочоож орхив.
- Жонгүг?
Гайхсандаа нүдээ томруулах хүү яг энэ л мөч, энэ л орчинд ямар үзэсгэлэнтэй харагдсаныг зөвхөн Жонгүг л мэдэх биз.
- Зураг зурж байхад чинь саатуулахыг хүссэнгүй. Дуусахыг чинь хүлээж байлаа.
- Хардаа
Тэр ийн хэлэн зурсан зурагруугаа хайр цацруулах мэт тунгалаг хар нүдээрээ ширтэхэд Жонгүг зураг бус зөвхөн түүний царай төрх гялалзсан нүдийг л удтал ширтэнэ.
- Чамайг ирнэ гэж бодсонгүй шүү.
Харц нь зурагнаас салаагүй хэдий ч Жонгүгт анхаарал тавин яриа өдөхөд нь Жонгүг инээмсэглэн түүний суух сандалыг булаан зэрэгцэн суулаа.
- Би чамайг надруу залгаж ярина гэж бодсон.
- Хүлээж байсан байх нь ээ.
- Өөр хүлээх зүйл байсангүй.
- Чи өөрөө залгаж болох л байсан.
- Зүгээр л хүлээх нь илүү сэтгэл догдлом байлаа. Харин чиний сэтгэлд энэ зураг чинь л эргэлдэж байжээ.
- Тиймээ саяханыг хүртэл. Харин одоо би чамайг бодож байна. Аан тийм зургийг чинь бүрэн дуусгасан хармаар байна уу?
- Мэдээж
YOU ARE READING
••One More Time••[COMPLETED]
Short StoryBxB story Start: 2020-04-02 End: 2020-05-09 Author: "Tony"