Ойрын өдрүүд яагаад ч юм хачин бүрхэг өнгөрлөө. Би ойлгохгүй нь. Ширээн дээр байх хуанлиг харвал ахин нэг сар өнгөрчихөж. Гайхалтай хэрэг би энэ бүхий л хугацааг огтхон ч санахгүй байна. Бүх зүйлс бүдэг бадаг байхын зэрэгцээ таагүй уур амьсгал өрнөсөөр сая нэг цэлмэх шиг нүд минь бүхнийг тод томруун харж эхэллээ. Бурхны минь аврал.…
Хурдан өнгөрөх цаг хугацаа надад хамаа байсангүй. Гагцхүү зөвхөн минийх байхаар тангараг өргөсөн тэр нэгнийг л хайн гүйх би. Надад түүнээс өөр хүн хэрэггүй болчихжээ.
Хаагуур гэдэг нь мэдэгдэхгүй замаар гүйсээр л ахин дахин гүйсээр л. Эцэж цуцах гэдгийг мэдэлгүй гүйсний эцэст түүний царайг харж чадлаа. Энэ л хангалттай.
Өөрийн эрхгүй инээмсэглэн түүнд ойртон хурдхан энгэрт нь нуугдах хүсэлдээ автан түүнийг тэвэрсэн боловч эргүүлж намайг тэвэрсэнгүй.
Юу болов хайрт минь?
Өөрөө өөрөөсөө л асуулт тавин зогсох би эцэст нь түүнээс холдлоо.
Хэзээд сансар огторгуйг дотроо нуух мэт гэрэлтдэг нүд нь энэ удаад юу ч өгүүлэлгүй хоосон ширтэх нь намайг айлгаж орхив.
Түүнийхээ гарнаас хурдхан атган авахад халуун илчээрээ намайг төөнөдөг тэр л гар хэдийн хөрчихсөн байх нь сэтгэл өвтгөм.
Гайхшрал дунд би юу хийхээ мэдэхгүй дэмий л зогсоно. Дуугарья гэвч амнаас авиа үл гарч, хөдөлье гэвч гар байтугай хөл ч хөдлөхгүй юм. Би яг яачихав?
Дэмий л түүнрүү асуулт эрсэн харцаар ширтсэн намайг түүний хэлсэн үг амьд үхдэл болгох шиг л болов.
"Салцгаах уу?"
Сонссон зүйлдээ итгэж ядан түүнрүү ахин ширтэхэд тэр хий хоосон зүйлрүү удтал ширтсэний эцэст ам нээв.
"Чадахгүй нь ээ, чиний үзэсгэлэн гоод татагдаж, юу хүссэнээ хийдэг занг чинь сонирхож ирсэн ч хайр биш бололтой. Өөрийгөө эрэгтэй хүн сонирхдог гэж бодсон ч үгүй байж. Шалгаад үзье гэсэн үнэхээр тийм биш юм байна…"
Түүний үг сонсогдохоо больж ямар ч авиа гаргахгүй хэр нь тасралтгүй ярьж буй мэт хөдлөх уруулыг нь харсаар бүх зүйл харанхуй болохыг би мэдэрлээ. Яг л гүн ангал руу унах мэт. Хүн үхлийн өмнө эдгээр зүйлсийг хардаг болов уу? Өнгөрсөн цаг хугацаан дахь сэтгэл догдлом мөчүүд кино зургийн хальс мэт нүдний минь урдуур урсан өнгөрч байна…
YOU ARE READING
••One More Time••[COMPLETED]
Storie breviBxB story Start: 2020-04-02 End: 2020-05-09 Author: "Tony"