VIII. Гэрч

215 38 7
                                    

Хуримын арга хэмжээ эхлэхэд аравхан минут үлдлээ. Урьсан зочид бараг бүгд цуглажээ. Сүйт бүсгүйн гэрчүүд надтай адилхан даашинзтай энэ тэрүүгээр гүйлдэх бол сүйт залуугийн гэрчүүд хараа булаам цэвэрхэн хослол ижил өнгөтэй зангианы хамт зүүж, энгэрийн халаасаа бидний өмссөн даашинзны оруулгатай адил нил ягаандуу өнгийн цэцгээр гоёжээ. Эмзэгхэн дэлбээтэй нил ягаан цэцгийн дэлбээнүүд өөгүй хослолын пиджакны энгэрт дэндүү төгс зохицсон харагдана. Яагаад ч юм надад энэ хуримын бүх зүйл дэндүү сэтгэл хөдөлгөм, хараа булаасан харагдаж байв. Өөрөө гэрч хийж байгаа болохоор тэр юм болов уу?

Ёслолын арга хэмжээ эхлэхэд таван минут үлдлээ. Хүмүүс аль хэдийн суудлаа эзэлж, бид ч мөн байраа эзлэхээр ёслолын танхим руу орцгоолоо. Ёслолын танхимын нэг талаар сүйт бүсгүйн гэрчүүд зогсож, нөгөө талаар нь сүйт залуугийн гэрчүүд байраа эзлэн зогсов. Манай талынхан бүгд цугласан бол тэдний талаас хараахан ирж амжаагүй хүмүүс байгаа бололтой, нэг нэгэн рүүгээ сандрангуй дохилцох нь үзэгдэнэ.

Хажуугаар минь утсаар ярин зөрсөн нөгөө залуу нүдэнд тусахад түүний амнаас гарсан нэр дахиад л санаанд буулаа. Мин Юнги. Түүний хүлээгээд байсан Мин Юнги тэгээд ирсэн болов уу? Магадгүй эгнээд зогсчихсон эдгээр залуусын нэг байх, тийм үү?

Тэр оройноос хойш хоёр долоо хоног өнгөрчихсөн болохоор миний мэдэх тэр Мин Юнги удахгүй Дэгүгээс ирэх нь ээ.

Сэтгэлийн гүнд догдлол, сандрал жирвэлзэхэд би аяархан хоолойгоо засав. Тэгмэгц танхимын гэрэл бүдгэрч, хуримын арга хэмжээ эхлэх болсныг зарлалаа. Хосуудыг эхнэр нөхөр болсныг зарлаж, адислах санваартан аль хэдийн байраа эзлэн зогссон байв. Сүйт залуу ч мөн байраа эзэлжээ. Уригдсан зочдын догдлонгуй биеэ цэхлэн суудлаа засах нь үзэгдэж, тэгээд танхим даяараа сэтгэл хөдөлгөм мөчийг амьсгаа даран хүлээлээ.

Ийн хэдэн хором өнгөрөв. Гэвч юу ч болсонгүй. Сүйт бүсгүйг угтан авах төгөлдөр хуурын ая явсангүй, төгөлдөр хуур дээр ч хэн ч харагдсангүй. Сүйт залуу бүр тулгамдаж орхисон харагдав. Нэр нь хэн гэлээ дээ? Ким Намжин бил үү? Ким Намжүүн ч бил үү... Яадаг билээ. Би чинь гэрч хийж байгаа хуримынхаа сүйт залуугийн нэрийг ч сайн мэдэхгүй юм байна ш дээ.

-Яачихав аа? Ирээгүй л байгаа юм уу?

-Мэдэхгүй ээ. Утсаа авахгүй байна.

Сүйт залуугийн гэрчүүд ийн шивнэлдэх нь сонстов.

Эцэст нь зочид ч ямар нэг зүйл болохгүй байгааг мэдрэв бололтой өөр хоорондоо шивэр авир хийлдэж эхэллээ. Гэтэл яг тэр мөчид, хүмүүсийн тэвчээр алдарч эхлэх яг тэрхэн агшинд танхимын жижиг хаалга нээгдэх чимээ сонстох нь тэр. Хүмүүс бүдэг гэрэлд тэр нэгнийг анзаарсангүй. Харин би л орж ирсэн нэгнийг хэрхэн чимээгүй бөгөөд хөнгөн алхалж, бүдэгхэн гэрэл дээрээс нь туссан байх төгөлдөр хуур дээр очин суухыг нүд салгалгүй ажигласан билээ. Хуруу исгэм тэгш индүүдсэн өмд, өөгүй цэвэрхэн пиджак, энгэрт нь харагдах нил ягаан цэцэг. Арьстай нь дүйцэхүйц цагаан цамцных нь энгэрийн нэг товч тайлаастай. Сүйт залуугийн царайд тодорсон байсан мэгдэл сая алга болж, гэрчүүдийн сая л нэг амьсгаа авах сонсогдохтой зэрэгцэн төгөлдөр хуур дээр суусан нэгэн хуримын марш тоглож эхэллээ. Сайхан цагаан гар нь их гарын төгөлдөр хуурын даралтууд дээр хэрхэн чөлөөтэй, нүд унагам сайхан хөдлөх нь, гэрлийн доор түүний хар үс хүрч үзмээр зөөлхөн харагдах нь гээд харцыг минь бусад бүх зүйлээс илүү булаах аж. Бусад бүх хүмүүс танхимын их хаалгаар орж ирж буй сүйт бүсгүйн зүг анхаарлаа хандуулжээ. Харин миний харц оройтож ирсэн тэр нэгэн, төгөлдөр хуур дээр хуримын марш тоглож буй тэр нэгэн, хоёр долоо хоногийн дараа эргэж ирэхээ хэлээд кафен үүднээс явж одсон тэр л нэгэн дээр тогтсон байв. Нүдэнд түүнээс өөр хүн харагдсангүй. Хорвоогийн бүхий л гайхамшгуудыг нүдний өмнө эгнүүлсэн ч би зөвхөн түүн рүү л ширтэх мэт тийм мэдрэмж.

Fire In Our SoulWhere stories live. Discover now