The Fire

1.4K 126 11
                                    

Заримдаа би санадаг. Санаа зовох зүйлгүй, уйтгартай хэр нь тайван амгалан өнгөрсөн амьдралынхаа тэр л үеийг. Ажил, гэр, харих замдаа ордог кафе, уйдсандаа үздэг ямар ч хамаагүй кино, хэнд ч хэрэггүй meme, бичлэгнүүд, тэгээд л дахиад эхнээсээ явах тэр л тойрог. Ээж, аав дээр очих болгонд асуух нөгөө л "хэн нэгэнтэй" болсон эсэх яриа. Тэгээд чи санаанд минь ордог. Амьдралд минь гарсан том эргэлтийг хийж, бүхнийг орвонгоор нь эргүүлсэн чамайг. Харц, тэврэлт, үнсэлт, дулаан, инээмсэглэл, зөөлхөн гар чинь төгөлдөр хуураа тоглох мэт үсээр минь хэрхэн оролддог байсныг... санадаг. Тийм уйтгартай замналаар явсан миний дотроо хүсэн хүлээдэг байсан ид шид магадгүй чи байсан биз ээ.

Өөрийгөө чи гал сөнөөгч гэдэг байсан. Гэвч чамаас болж сэтгэлд зүрхэнд минь дүрэлзэн ассан тэр галыг унтрааж чадалгүй явсан чинь хачирхалтай.

Одоо би тэр чигтээ шатаж байна.

Тэгээд чи хаана байна?

~A birthday gift for my dearest❤🔥 Love u, and wish u all the best💕#A&E

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


~A birthday gift for my dearest❤🔥 Love u, and wish u all the best💕
#A&E

P.S. I'm backkk:))

Fire In Our SoulWhere stories live. Discover now