VI. Санал

475 63 19
                                    

Хэдэн долоо хоног өнгөрлөө. Юнгид хараахан зав гарахгүй л байгаа бололтой өмнөх уулзалтан дээрээ ярьсан цайгаа ууж амжаагүй л байв. Тэр өдөр гэрт нь гарсан асуудлаас болоод байрных нь гадаа уулзах хүртэл шүү дээ.

Өглөө би босдог цагтаа л бослоо. Тэгээд нойрмоглон нүүр гараа угааж, нүүрээ хальт будсан болчихоод өглөөний цайгаа уулгүй гэрээсээ гарав. Гадаа шувууд жиргээд л, өглөө хавьгүй дулаахан байдаг болчихжээ. Хавар ирж байгаа нь энэ аж. 

Энэ өглөө би Юнгитэй таарсангүй. Таарчих болов уу гэж горьдсондоо гэрийнхээ гадаа хэсэг хүлээж зогссон ч гарч ирэхгүй болохоор нь явахаар шийдсэн билээ. Ажил дээрээ ирэхэд хажууд минь суудаг бүсгүй дуу шуу болсоор угтаад ширээн дээр минь нэг зүйл чимээ гарган тавилаа. Юу түүнийг ингэж хөл хөөр болгосныг гайхан байсан би ширээн дээр минь тавьсан гоёмсог чимэглэлтэй хуримын урилгыг хармагцаа сая л ойлгох шиг болов. Удахгүй ийм зүйл болох мэт санагдаад байсан нь үнэн байж.

-2 долоо хоногийн дараа болно. Бурхан минь, би бүр сандраад байж сууж чадахгүй болж байгаа! Бэлдэх зүйл их байдаг. Уг нь өдөр бүр л гадуур явж, бэлтгэлээ хийгээд байгаа хэр нь л дуусахгүй юм аа! Тэгээд бас нэг зүйл! Чи миний хуримын гэрч болох уу? Заавал одоо хариулах шаардлагагүй л дээ. Гэхдээ бодоод үзээрэй. Чамайг хуримын маань гэрч болвол би их баярлана!

Би хэлэх үггүй болон балмагдлаа. Хуримын гэрч ээ? Би юу?

Би түүний зүг балмагдсан харцаар харсаар,

-Гэрч ээ? Чи итгэлтэй байна уу? Надад ч бол яахав. Нэр төрийн хэрэг шүү дээ. Тэр тал дээр сайн туршлагагүй болохоор элдэв алдаа гаргавал... гэтэл тэр чангаар дуу алдах нь тэр.

-Юу гэсэн үг вэ! Би бүр зуун хувь итгэлтэй байна! Алдаа гаргасан ч яадаг юм. Чи тэнд ганцаараа байхгүй шүү дээ. Бусад найзууд маань ч чамд тусална байх. Тэгээд юмыг яаж мэдэх вэ? Хурим дээр заяаныхаа ханьтай танилцах ч юм бил үү. Манай хүний ажлын газрын найзууд нь үнэхээр дажгүй залуучууд байдаг шүү. Эрхэлдэг ажил нь ч гэсэн их сүрдмээр-

-За за. Ойлголоо. Би гэрч чинь болъё. Өмнө нь үзэж байгаагүй ч хамгийн сайнаараа хичээнэ ээ! 

Намайг ийн хэлэхэд тэр баярлан алга ташаад,

-Тэгвэл ажил эрт тарсан өдөр надтай хамт явж бэлтгэл ажилд маань туслаж байгаарай. Манай гэрч болж байгаа найзууд ч гэсэн зав нь болвол ирээд хамт явах байх. Тэгээд танилцаад авсан ч болох юм байна хэмээн дуржигнууллаа.

Fire In Our SoulDove le storie prendono vita. Scoprilo ora