01. Танихгүй эмэгтэй...

7.1K 593 45
                                    

"Жонгүг-а~"

     Нэгэн хэвийн л өдөр... Тэр бид хоёрын ээлжит болзоо үргэлжилнэ.

Гэхдээ яагаад ийм уйтгартай байгаа юм бол?

     Би тасралтгүй утсаа оролдох найз залуугийнхаа нэрийг ахин дуудав.

"Жон Жонгүг!"

Энэ хоолыг хүртэл идэх хүсэлгүй болж байх чинь.

Түүнийг сүүлийн үед яачхаад байгааг мэдэх юм алга

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүнийг сүүлийн үед яачхаад байгааг мэдэх юм алга. Тэр намайг биш утсаа харах нь л илүү болчихсон.

     Зүрх сэтгэлийн минь түүнээс авдаг догдлол улам их болж байхад тэр намайг үл хайхарсаар байна.

"Жонгүг..."

      Эцэст нь би түүний гараас  татвал тэр над руу гайхан харав. Хэн нэгэн түүний найз охин хажууд нь гунигтай байгааг хэлээд өгч болох уу?

"Тийм ээ~ Чи хөөрхөн харагдаж байна."

      Гэтэл тэр ийн хэлээд хар савхинаас нь тас зуурах гарыг минь доош буулгалаа.

"Би чамаас тэгж асуугаагүй. Чи ер нь яагаад байгаа юм? Наад утсанд чинь юу байдаг болоод сүүлийн хэдэн өдөр тасралтгүй ширтээд байгаа юм бэ? Надаас илүү хэрэг үү? Хэлээч!"

Бухимдаж байна.

Зүгээр л...

     Дэндүү сайхан байсан харилцаа нүдэн дээр минь нуран унаж байгаа болохоор л тэр.

Энэ үерхэл гэж үү? Үерхэл ийм байдаг хэрэг үү?

     Үгүй шүү дээ.

     Түүнийг ямар нэгэн үг дуугарахгүй байсанд би маш их урам хугаралтыг мэдрэв. Үүний оронд зүгээр л чангаар тэврээд хацар дээр минь ч болтугай үнссэн бол би хамгаас аз жаргалтай нэгэн болох байлаа.

     Гэтэл тэр намайг ойлгохгүй байна. Тэр "найз охин" гэдгийг ямар ч мэдрэмжгүй эд зүйл гэж боддог бололтой.

BOY FRIEND ||JJK [Completed]Where stories live. Discover now