Тэр хоёр хүртэл ийм байдалд орж байсан гэж үү?
"Юу гэсэн үг юм?"
Жонгүг түүн рүү муухай харсан чигтээ дээш бослоо.
Тэр их ууртай байна.
Түүнийг уурлахад би дургүй.
Тэр яг л...
Яг л өөр хүн шиг болчихдог юм.
"Эхлээд тийшээ суучих... Тайван ярилцъя."
Юнги ч бас дээш босон өрөөнд байх буйданг зүглэн алхлаа.
Тийм дээ...
Уур бухимдал шийдэл олох нь ховор.
"Алив ээ~ Ярилцаад үзье..."
Би Жонгүгт ойртон шивнэвэл тэр уруул дээр минь үнсээд "Ойлголоо..." хэмээн зөөлнөөр хэлэв.
Бид түүний хэлснээр буйдан дээр сууж, харин Юнги үсээ илэн санаа алдсаар яриагаа эхлүүлэх аж.
"Америкт бид дөнгөж үерхээд удаагүй байсан юм л даа... Дандаа муудалцаж, хэн хэнээ ойлгохгүй цаг маш их тохиолддог байсан юм. Тэгээд нэг өдөр тэнд байсан дэлгүүрээр орсон. Солонгос ажилчидтай гэсэн болохоор Жүёонд таалагдана гэж бодсон юм. Түүнд ч таалагдсан. Тэгээд л өглөө сэртэл би Жүёон, харин тэр би болчихсон байсан. Эхэндээ ч үнэхээр гайхсан шүү! Та хоёр үнэхээр солигдчихсон бол мэдэж байгаа байхй... Илгээмжээр захидал ирсэн чинь тэр тольны тухай биччихсэн ном шиг зүйл байсан юм. Тэгээд л бидний солигдсон амьдрал үргэлжлэх болсон---"
"Тэгээд яаж буцаж хэвэндээ орсон юм? Үнэндээ энэ нөхцөл байдал надад таалагдаж байгаа ч гэсэн... Яг одоо миний бие надад маш их хэрэгтэй байна!"
Тийм шүү дээ. Түрүүн хүртэл тэр өөрийнхөө биеэр Юнгиг цохихыг маш их хүссэн. Бас тэр толины нөлөө биднийг эхэндээ бухимдуулсан ч сүүлдээ их сонирхолтой санагдаж байгаа.
Бодоод үз л дээ. Та өөрөөсөө тэс ондоо хүний нүдээр өөрийгөө харна гээд... Сонирхолтой биш гэж үү?
"Бид зүгээр л хүлээсэн... Тэр үеэр би чамтай таван ч удаа утсаар ярьсан юм шүү!"
Юнгиг ингэж хэлэхэд Жонгүг ихэд гайхсан бололтой нүдээ томруулаад "Хэр удсан юм?" гэж асуув.
"Гурван сар..."
"Бурхан минь! Тэгвэл одоо хэлээч. Жүёон хаана байгаа юм бэ?"
Түүний гарыг минь атгах атгалт бага зэрэг чангарахад би эрхий хуруугаараа гарыг нь зөөлнөөр илж өгнө.
![](https://img.wattpad.com/cover/220993203-288-k8428.jpg)
YOU ARE READING
BOY FRIEND ||JJK [Completed]
RomanceХэрвээ та нэг л өдөр сэрэхдээ хайртай найз залуугийнхаа биед орчихвол яах вэ?