03. Би Жонгүгийнх...

6.3K 596 58
                                    

- Жонгүгийн талаас -

     Цэцэгсийн үнэр дотор гижигдэнэ.

Яг л Сэрагаас үнэртдэг шиг...

     Би гараа явуулан хөнжлөө доош болгохдоо балмагдаж орхилоо. Миний гар ийм жижигхэн биш дээ.

"Жүёон-а?"

     Хажуу талаа тэмтчин хэлбэл надаас миний хоолой гарсангүй.

Бурхан минь... Нэг л зүйл буруу байна!

     Хар хурдаараа босон харвал энэ миний өрөө биш байх нь тэр.

Сэрагийнх байна шүү дээ.

     Би орны хажууд байх шүүгээн дээрх жижигхэн толинд царайгаа харвал...

Сэра байна.

"Байж боломгүй юм!"

Үгүй байлгүй дээ. Энэ зүүд үү?

Өөрийгөө чимхэж үзтэл их өвдөв. Бүр улайчихлаа.

Тийм шүү дээ. Сэра их эмзэг!

"Ямар новш нь вэ?"

Би эмэгтэй болчихлоо.

Галзуурмаар юм.

     Шүүгээн дээрх толинд өөрийгөө дахин дахин харж, нүүрэндээ олон удаа хүрж үзсэн ч өөрчлөгдсөнгүй. Би үнэхээр Сэрагийн биед орчихсон юм байна.

Гэхдээ яаж вэ?

Тэгвэл Сэра хаана байгаа гэсэн үг билээ?

     Орны буланд бүрэн шокны байдалтай удтал суусны эцэст би бодит байдалтай эвлэрч, гэр лүүгээ явахаар шийдэв. Жүёоныг гэртээ хонуулах хэрэггүй байж.

     Хэрвээ Сэра үнэхээр миний биед ороод Жүёонтой таарчихвал...

     Төсөөлөхөд ч аймар байна. Жүёон түүнд юу гээд ч хэлчхэж мэднэ.

     Тэр их дүрсгүй хүүхэд. Дандаа л хэн нэгнээр тоглож байдаг. Би түүнийг ойлгох ч Сэра ойлгохгүй нь мэдээж.

     Би жижигхэн ягаан унтлаганы хувцсыг нь харан удаанаар тайлахдаа өөртөө ухаантай байхыг сануулна.

     Гэхдээ үнэхээр боломжтой гэж үү? Кинон дээр л гардаг зүйл юмсан.

Яагаад бид хоёр солигдчихдог байна аа?

     Түүний шүүгээний урд ирээд эвхээстэй хувцаснуудыг эхнээс нь үзтэл бүгдээрээ ямар нэг хэсэг нь ил гарчихсан хувцаснууд байлаа.

Хөөх... Жон Жонгүг! Найз охин чинь дандаа иймэрхүү хувцаснууд өмсөөд байхад чи юугаа анзаарч байсан юм?

BOY FRIEND ||JJK [Completed]Where stories live. Discover now