- Сэрагийн талаас -
"Хөөе! Жон Жонгүг..."
Нуруу луу минь хэн нэгэн хүчтэй цохиход би дуу алдсаар эргэж харав.
Тэхён байж...
"Юу вэ? Охин шиг яаж дуугараад байгаа юм?"
Тэр чанга инээсээр намайг дахин цохиход би хошуугаа унжууллаа.
Жонгүгийг үргэлж ийм аймар цохидог хэрэг үү? Бурхан минь...
"Өвдөөд байхад..."
"Согтуу байгаа юм уу?"
Согтуу?
Жонгүг согтдоггүй юмсан.
"Үгүй ээ!"
Би Жонгүгийн цүнхний оосорноос тас атгаад хэрхэн Тэхёны ярианд яаж жинхэнэ Жонгүг шиг хариулах тухайгаа бодно.
Үгүй ээ яахав! Хөвгүүд юуны тухай ярилцдагийг мэдэхгүй ч Тэхёныг бол аргалчих байх... Бас Жимин ч байгаа юм байна.
Тэд үнэхээр сайн найзууд. Нами бид хоёр шиг бие, биенээсээ юугаа ч нуудаггүй.
Байзаарай...
Арай Нами миний хамаг юмыг Жонгүгт яриагүй байгаа?
"Энэ өнөөдөр яачихсан юм?"
Жиминий хоолой сонстоход би цүнхээ сандал дээр тавиад санаа алдсаар ширээний ард суулаа.
Энэ нөхцөл байдлыг удаан үргэлжлэхгүй гэж найдаж байна.
Би ийм урт, том биед дасаж өгөхгүй нь! Ийш, тийшээгээ янз бүрийн зүйлс цохиж, мөргөөд л...
Өөрийнхөө биеийг санаж байна.
"Ингэхэд Жүёон юу болсон?"
Тэхёныг гэнэтхэн ийн асуухад би Жимин рүү харав.
"Жүёон юу болсон?"
Жүёон гэж хэн гэдгийг мэдэхгүй ч Жиминтэй холбоотой бололтой.
"Чамаас асуугаад байхад... Чи үнэхээр зүгээр үү? Жонгүг-а"
Жимин хачин царайлсаар өмссөн цагаан цамцныхаа захыг янзална.
Жүёон?
Жүёон гэж арай... Нөгөө эмэгтэй юм болов уу? Тэгэхээр тэд мэддэг гэсэн үг үү?
Хөөх...
Найзуудаараа царайлаг бас новшнууд байжээ?
"Жүёон уу? Жүёон сайн байгаа."
Дахиад л...
Одоо үнэхээр болих хэрэгтэй юм байна. Тэр чамайг өвтгөж байна. Сэра...
![](https://img.wattpad.com/cover/220993203-288-k8428.jpg)
YOU ARE READING
BOY FRIEND ||JJK [Completed]
RomanceХэрвээ та нэг л өдөр сэрэхдээ хайртай найз залуугийнхаа биед орчихвол яах вэ?