Хэрвээ бид өөртөө хүсдэг сайн сайхан бүхнээ бие биедээ ч бас хүсэж чаддаг бол амьдрал хэчнээн сайхан байх бол?
Атаархал, үзэн ядалт, шүүмжлэл хэнд хэрэгтэй юм бэ?
Амьдрал баялаг. Дэлхий ертөнц ийм уужим байхад нэг, нэгнийгээ доромжилж, гүтгэж, үгүйсгэнэ гэдэг харамсалтай биш гэж үү?
Эцэст нь бид бүгдээрээ л хүн шүү дээ. Ямар ч алдааны дараа, ямар ч амжилтын дараа бид хүн хэвээрээ л байх болно.
"Чи ч бүр галзуурчихжээ!"
Би нүдээ эргэлдүүлсээр эндээс явахаар шийдэн эргэх гэтэл тэр гараас минь хүчтэй гэгч нь татав.
Сэра үнэхээр...
Үнэхээр сул биетэй. Гэхдээ тэр яаж энэ бүгдийг даван туулаад байдгийг мэдэхгүй юм.
Бие нь хүч муутай ч сэтгэлийнх нь хүч их болохоор миний Сэра одоо ч бүхнийг тэргүүлдэг хэвээрээ байдаг байх.
Би энэ бүгдийг мэдрэх бүртээ түүнд урам хугарах биш, түүнийг хамгаалахыг хүсдэг. Сул талыг нь анзаарах бүртээ орхих биш, улам их хайрлахыг хүсдэг.
"Солиороо юу? Гар тавиач!"
Гэтэл тэр гараас минь зуурсан чигтээ шууд л гүүрний хашлага руу зүглэх нь тэр.
Би түүний гарыг тавиулахаар оролдож, хамаг хүчээрээ эсэргүүцэх ч хаанаас ч юм хэдэн залуус гараад ирэв.
Бурхан минь...
Тэр жинхэнээсээ яриад байсан хэрэг үү? Үнэхээр үхүүлэхийг хүсчээ?
Хөөх! Хүн гэж айхтар юм аа.
***
- Сэрагийн талаас -
"Ах үнэхээр романтик гэж өөрийгөө хэлж байсан."
Жүёоныг буйдан дээр суучхаад итгэлтэй нь аргагүй хэлэхэд би ууж байсан зүйлээ буцаагаад гаргах шахав.
"Тэр өнөөдөр гэхэд л алхаж байгаад хуримаа хийцгээе гэж хэлсэн."
Жонгүг заримдаа дэндүү мэдрэмжтэй болчихдог. Тэр яг л ямар нэгэн ном уншчихсан юм шиг чамин үгсээр намайг булж орхидог. Гэхдээ заримдаа яг л эсэргээрээ...
"Тийм гэж үү?"
Тэр чангаар инээсээр том нүдлэн харах нь Жонгүгтай дэндүү адилхан харагдах аж.
Ах, дүү хоёр их хөөрхөн юм аа.
Энэ нөхцөл байдал Жүёон бид хоёрыг ч бас дотно болгож байгаад баяртай байна.
YOU ARE READING
BOY FRIEND ||JJK [Completed]
RomanceХэрвээ та нэг л өдөр сэрэхдээ хайртай найз залуугийнхаа биед орчихвол яах вэ?